Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт “Тэс петролиум” ХХК-ийн 2000 тоннын шатахууны нөөцийн сав шатаж, гурван иргэн амиа алдсан хэрэг 2022 оны арванхоёрдугаар сард гарч байсан билээ. Мөн энэ сарын 23-нд 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, гурван алба хаагчийн амь эрсдсэн харамсалтай хэрэг гарсан. Газ болон шатахуун түгээс станц дэлбэрэхээс урьдчилсан сэргийлж, сэрэмжлүүлэг болгох үүднээс Дархан-Уул аймагт гарсан хэргийн талаарх хавтаст хэргийг хүргэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Зын мэдүүлсэн: “Би “Тэс петролиум” ХХК-д хойд бүсийн захирлаар 2016 онд ажилд орсон. Энэ ажлын байр нь шинээр бий болсон. Би Хойд бүсийн нийт 24 шатахууны клонкыг хариуцан ажилладаг. Манай бүсийн хувьд борлуулалт бага, харьцангуй жижиг салбарууд байсан. Миний хувьд хариуцан ажиллах ажлын харъяалал нь таван аймгийн 24 шатахууны станц, агуулах хариуцаж нэгжүүдийн эрхлэгч, инженерүүдийг хянаж ажиллаж байсан. Би тус ХХК-ийн ажил олгогч биш, хөрөнгө зарцуулах, аливаа тушаал шийдвэр гаргах эрхгүй, үүрэггүй дунд тушаалын менежерийн үүргийг гүйцэтгэж байсан. Би Хөдөө аж ахуйн сургуулийг хүнсний механикч мэргэжилтэй хүн. Яг энэ системийн хүн биш. Олон менежерүүдийн сургалт хичээлийг үзэж удирдлагын академи төгссөн. Удирдлагаас намайг энэ төрлийн ажлыг хийх боломжтой гэж томилсон байх. Би Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар шинээр санаачлан олон системтэй ажлыг цаг тухай бүр хийж ажиллаж байсан. Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд яръя гэсэн бодол байна. хийж хамтран ажилласан. Агуулахын бортого буюу хэмжигч багажаас болж асуудал үүссэн гэж дүгнэсэн байдаг. Тухайн бортогыг би хянах, харах хүн би биш. Миний ажил үүрэгт бортого хянах үүрэг байхгүй. Тухайн үед нярав хариуцан түүнийг гардаж ажиллаж байсан. ХАБ инженер түүнийг ашиглах зааварчилгаа өгч, салбарын эрхлэгч технологийг хариуцан хяналтыг тавьж ажиллаж байсан. Би тухайн нэгжүүдийн хяналт шалгалт, зохион байгуулалтын ажил, тайланг авах зэрэг ажлыг хийж байсан., хяналтыг хангалттай гүйцэтгэж байсан. Би 25 салбарыг хариуцан ажил үүргийн хуваарийг зохион байгуулж нас эрсэдсэн явдалд үнэхээр их харамсаж байна. Ажил үүргийнхээ хувьд хангалттай хэрэгжүүлж байсан. Б.С бортогыг бүрэн байна гэхээр бүрэн гэж ойлгож байсан. Төмөр байна гэдгийг нь нэг бүрчлэн үзээгүй” гэсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С-ийн мэдүүлсэн: “...Би агуулахын эрхлэгчээр 10 гаруй жил ажилласан ба агуулахын нөөцийн орлого зарлагыг хийж ажиллаж байсан. Ажиллах хугацаанд захирал Ж.З болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан бид хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар байнга ярьдаг байсан. хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээс зааварчилгаа аваад бүрэн бүрэлдэхүүнээрээ хэмжилт хийх гэж гардаг байсан. Тухайн өдөр яг яагаад ийм зүйл болсонд одоог хүртэл учрыг нь олохгүй байна. Агуулахын хэмжээнд Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газар, стандарчлал хэмжил зүйн газраас байнга шалгалт ирж байсан. Шалгалтаар өмнө нь ийм асуудал гарч байгаагүй. Намайг ажилд ороход л энэ бортого байдаг байсан. Бортогыг төмөр эд зүйл гэдгийг огт мэдээгүй. Бортогыг олон жил хэрэглэж байгаа. Би хэмжилт хийхэд оролцох ёстой. Намайг оролцуулахгүйгээр хэмжилт хийж болохгүй. Би тухайн өдөр машин асахгүй байсан учраас хоцорч очсон. Намайг очих үед хэмжилт хийх эрхтэй хүмүүс байгаагүй. Захирал ажлаа сайн хийдэг. Хурал зөвлөгөөнийг байнга хийж, шаардлагыг их тавьдаг байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-н мэдүүлсэн: “Тухайн үед удирдлагаас өгсөн шийдвэрийн дагуу бичиг авахаар гадуур явж байх хооронд энэ хэрэг гарсан байсан. Тухайн үед манай байгууллагад нэг, хоёрдугаар шатны хяналт шалгалтын ажил хийгдэж байсан. Уг шалгалтыг төлөвлөгөө батлуулж түүний дагуу хийдэг байсан. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажил сайн зохион байгуулагдсан гэж би хувьдаа үздэг. Би өөрөө сургалтыг зохион байгуулдаг. Бүсийн сургалтыг хийж байсан. Тухайн өдөр ямар өдөр байсан юм бол гэж гайхаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер зааварчилгаа өгч, зөвшөөрөл өгөөгүй байхад хохирогч нар яагаад тийшээ гарсныг ойлгохгүй байгаа. Хэмжилт хийхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээс зөвшөөрөл авах ётсой. Ийм зөвшөөрөл аваагүй бол ажилчид гарах эрхгүй. Тухайн үед галын аюултай зөрчилд би хяналт тавьж байсан. Хохирогч нар надаас зөвшөөрөл аваагүй тул ажилд гарах эрх үүрэггүй байсан. Ажилд гарч саван дээр гарахад зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зурах ёстой. Би бортогыг өөрөө харж байгаагүй. Намайг ажилд ороход л бортого ийм байсан. Ном журмынх нь дагуу хийсэн байх гэж бодож байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гурван хүний амь нас хохирсон ийм осол болсон гэм буруугаа хүлээж байна. Өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж ирсэн” гэжээ.
Гэрч Ц.Э-ын мэдүүлсэн: “Би дэлбэрэлт болсон савны талаар мэдэхгүй. Тухайн савны шугам хоолой, насос станц, савны амьсгалагч надад хамааралтай. Би өөрийн хариуцсан ажлын хүрээнд хяналт шалгалтыг хийж байсан. Анхан шатны болон хоёрдугаар шатны үзлэгийг шат шатны хүрээнд хийж байсан. Надад мэдээлэл өгч засвар үйлчилгээг хийдэг байсан. Бортогыг нярав өөрөө хариуцдаг байсан. Шалгах хүнийг тэр энэ гэж хэлж мэдэхгүй байна. Би савны хадгалалт, шугам хоолойн хаалтад хяналтыг үздэг. Эвдрэл гэмтлийг шалгаж байдаг. ” гэжээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Б, Б.С, Ж.З нар нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээн үүргээ биелүүлээгүйн улмаас 2000 тонн шатахууны саванд гал гарч дэлбэрэлт үүссэн. Дээрх үйл явдлын улмаас ажил үүргээ биелүүлэн явсан нягтлан бодогч Н, нярав О, харуул Д нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нар хийх ёстой ажил үүргээ хангалттай хийж гүйцэтгээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас дээрх гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлын хувьд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өмгөөлөгчийн зүгээс судлуулсан. Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг өгсөн байгаа. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.З нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээн үүргээ биелүүлээгүй буюу салбарын захирлын ажил үүргийн хуваарьт заасан өдөр тутмын үйл ажиллагаандаа захирлын тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зааврын чанд мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг зөрчсөн. “Т п ” ХХК-ийн агуулахын эрхлэгч шүүгдэгч Б.С нь газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи үүл ажиллагааны аргачлалыг ...стандартын 1.3 дахь хэсэгт заасан мөн салбарын гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны тушаалаар баталсан шатахууны саванд хэмжилт, тооллого хийх хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааврын 2-т болон мөн гүйцэтгэх захирлын агуулахын эрхлэгч ажил үүрэг гүйцэтгэх үедээ аюулгүй ажиллагааны зааврын 1.35-д заасан өдөр тутмын зааварчилгаа аваагүй тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэхийг хориглоно гэсэн баталсан хэм хэмжээг зөрчсөн. Т п ХХК-ийн Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай шүүгдэгч Г.Б нь Т п ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны тушаалаар баталсан Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны тушаалаар баталсан газрын тосны шатахууны саванд хэмжилт, тооллого хийх хөдөлмөр аюулгүй ажиллагааны журмын 1.3 дахь хэсэгт заасан үүргийг шүүгдэгч нар тус тус зөрчсөний улмаас 2023 оны 12 сарын 01-ний өдөр ***** аймгийн ***** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2000 тонн шатахууны саванд гал гарч дэлбэрэлт үүсэж ажил үүргээ гүйцэтгэж байсан нягтлан бодогч Н, нярав О, харуул Д нарын амь нас хохирсон. Иймд шүүгдэгч Г.Б, Б.С, Ж.З нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр түүнээс дээш хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналын шүүхэд гаргаж байна.” гэв.
Шүүгдэгч Б.С, Г.Б нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэг үйлджээ.
Харин шүүгдэгч Ж.З-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан ******аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т ургийн овогтой Ж Зыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Зыг цагаатгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Г.Б нарыг тус бүр нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
| ДАРХАН-УУЛ АЙМАГТ ШАТАХУУНЫ САВ ДЭЛБЭРЧ, ГУРВАН ХҮН ЭРСДСЭН ХЭРЭГТ “ТЭС ПЕТРОЛИУМ” ХХК-ИЙН ХОЁР МЭРГЭЖИЛТЭНГ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАНГААГҮЙ ХЭМЭЭН ҮЗЭЖ, НЭГ ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ |
|
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөлийн Цагааннуур суманд ажиллалаа
2026-03-01 16:36:39
Сумын заан Б.Баасантогтох, нэгийн даваанд улсын арслан Э.Батмагнайг давлаа
2026-03-01 16:03:14
Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа
2026-03-01 15:32:03
“МИАТ”-ийн нислэгийн багийн 14 гишүүн Бахрейн Улсаас гарч чадахгүй байна
2026-03-01 15:01:18
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 13:41:51
Таеквондо-гийн 2026 оны хар бүсний эхний шалгалт боллоо
2026-03-01 09:34:57
Х.Билгүүнсайхан “СТРАНДЖА-2026”-гаас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 09:25:54
Э.Батмагнай арслан Булганы таван аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-03-01 07:20:00
“ЭРИЙН САЙН ХАН ХАРАНГУЙ” туулийг хайллаа
2026-03-01 07:10:00
М.Намуун, Э.Номундарь нар “Странджа-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |