Галын улмаас дахиад л гурван албан хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Оны өмнө хорь гаруйхан настай цэл залуухан албан хаагч орон сууцанд гарсан галыг унтрааж, иргэдийг аврахаар очоод амиа алдсан. Сургуулиа төгсөж ирээд удаагүй, эд ажиллах гэж байсан залуу аврагч дэндүү хайран байсан. Тэр халаглал хүн бүрээс гараагүй байхад л араас нь ийн гурван ч залуу албан хаагч мөн л ажлаа хийж яваад амь эрсэдлээ.
Онцгой байдлын албан хаагч гэдэг хаа нэг газраас дуудлага ирэхэд, “Бид очоод амь эрсэднэ” гэж хойш суудаггүй, ухарддаггүй, тэгж бодох нь бүү хэл дуудлага аваад л түгжрэлтэй хотынхоо замаар галыг амжиж унтраах сан, хүний амь битгий эрсдээсэй гэж бодсоор яаран очиж, шуурхай ажилладаг л улс. Тэд ч мөн тийм нэг итгэл өвөрлөн очоод л аврах ажиллагаа гүйцэтгэж байгаад амиа алдлаа. Хамгийн хэцүү нь “Аав нь, хань нь, хүү нь дуудлагатай боллоо” гэж хэлээд гарахдаа ажлаа хийгээд л орой ороод ирэх юм шиг санаад гарсан байх. Гэсэн ч хүүдээ, охиндоо, ханьдаа, аавдаа, ээждээ аль нь эргэж ирсэнгүй. Байнга л дуудлагатай байдаг, үргэлж л хэн нэгнийг аврахаар явдаг болохоор хэн нь ч амиа алдана чинээ санаагүй байх. Магад “Миний хань болгоомжтой яваарай” гэсэн үгийг л хэлж амжсан болов уу. Бүр амжаагүй ч байж мэднэ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар 28-30 насны залуус гэсэн. Ид хийж бүтээж, мөрөөдөж, хайрлаж, дурлаж, амьдралын сайн сайхныг мэдрэх оргил ч нас нь. Ингээд бодохоор хэчнээн уйтай, харамсалтай, хайран байна вэ. Зоригт, дайчин, ажилдаа чин халуун хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаад амиа алдсан албан хаагчдад болон ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
| АЖИЛ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ЯВААД АМЬ ЭРСЭДСЭН АЛБАН ХААГЧДАД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |