"Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн өнөөдөр /2024.01.22/ Баянхонгор аймагт эхэллээ. Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар энэхүү зөвлөгөөнд оролцож байна.
Монголын тэмээн соёл,тэмээчдийн зөвлөгөөн тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөн үржүүлэх, тэмээчид, малчдыг туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, тэмээний аж ахуйд хэрэглэж ирсэн уналга, эдэлгээний тоног төхөөрөмж, ахуйн хэрэглэлийг танин мэдэх, сурталчлах, гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэхүү зөвлөгөөнд долоон аймгийн 20 гаруй сумын 100 гаруй тэмээчид, малчид оролцож, буухиа уралдаан, тэмээний парад, сайхан тэмээтэй хос, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулах, мөн буйл зорох, бурантаг томох, гурван насны тэмээ уралдуулах зэрэгт хурд хүч авхаалж самбаагаа сорихоос гадна, тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү арга хэмжээний нээлтэд үг хэллээ. Тэрбээр, 2023 оны урьдчилсан тооллогоор манай улсад 473.9 мянган тэмээ тоологдож, өнгөрсөн оныхоос 3.4 мянгаар өссөн байна. Өмнөговь аймаг 157.2 мянган тэмээ тоолуулж улсад тэргүүлсэн бол Дорноговь аймаг 54.5, Баянхонгор 48.9, Говь-Алтай 47.4, Дундговь 43.7 мянган тэмээгээр эхний таван байрт жагсаж байна.

Монголын хос бөхт тэмээн сүрэг, түүнийг адуулан маллах “тэмээн соёл” бол Монголын бахархал, дэлхийд гайхуулах нүүдэлчдийн өвөрмөц нэгэн ёс заншил, аж төрөл билээ. Дэлхийд ховордсон энэ гайхамшигт амьтнаас гардаг ноос, мах, сүү нь үнэт түүхий эд, дэлхийд өрсөлдөх монгол брэндийн нэг мөн юм. Тиймээс бид монгол тэмээгээ улам өсгөн үржүүлэх ёстой. 1954 онд 895 мянга гаруй тэмээ тоолуулж байсан рекорд амжилтад хүрэх, түүнээс давж гарах нь монгол төрийн бодлого, тэмээчдийн хэтийн зорилго мөн. Тэмээгүйгээр монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоно гэвэл өрөөсгөл болно. Учир нь амгалан дөлгөөн зантай, холыг туулах, ачаа, өл даах чадвараараа гарамгай, уналга эдэлгээнд амархан сурдаг, тэвчээртэй, дуулгавартай гээд олон сайн чанарыг агуулсан монгол тэмээ Монгол орны говь, цөлийн экологийн нөхцөлд гайхамшигтай дасан зохицсон амьтан билээ. Түүнчлэн хоёр бөхт монгол тэмээний генефондыг хамгаалах, өсгөн үржүүлэх нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн онцгой үүрэг юм. Тиймээс төр, засгаас хоёр бөхт монгол тэмээг хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ бодлого цаашид ч тууштай үргэлжлэх болно.
Эрдэнэт тэмээн сүргээ өсгөх, ашиг шимийг нь бүрэн, зөв ашиглах, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг чиглэлээр сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ихээхэн идэвх санаачилгатай ажиллаж байгаа нь сайшаалтай юм. Баянхонгор аймаг 10-аадхан хоногийн өмнө “Ламын гэгээний улаан тэмээ”-гээ үүлдрээр батлууллаа. Говь-Алтай аймаг “Төхөм Тунгалагийн хүрэн” үүлдрийн, Завхан аймаг “Завхан Хүнгүй” хэвшлийн тэмээгээ өсгөн үржүүлж, Өвөрхангай аймаг “Монголын хоолойн тэмээ”-гээ, Ховдынхон “Дөргөний тэмээ”-гээ “Омог” болгон батлуулахаар ажиллаж байгаа сайхан мэдээ байна. Өмнөговийнхон “Ингэн тагш” нэртэй ингэний хоормог үйлдвэрлэж, Баянхонгорын “Их халбаганат” компанийн ингэний сүүгээр хийсэн тараг, бялуу, зайрмаг зэрэг амттан брэнд түвшний бүтээгдэхүүн болсон байна. Энэ мэт сайн жишээ олныг дурдаж болно.
Цаашид та бид тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан, олшруулан өсгөж, Монголын “тэмээн соёл”, хоёр бөхт монгол тэмээ, түүнээс гардаг ашиг шимээр дэлхийд өрсөлдөхийн төлөө хичээн зүтгэх нь нэн чухал байна. Энэ зорилгыг амжилттай хэрэгжүүлэх, тэмээчдийн туршлагыг харилцан солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэн алдаршуулах, тэмээчдийн залгамж халааг бэлтгэх, гадаад, дотоодын жуулчдыг татахад өнөөдөр эхэлж буй “Монголын тэмээн соёл” наадам чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэж байна хэмээв
| “Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн Баянхонгор аймагт эхэллээ |
|
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |