• Өнөөдөр 2024-05-19

Адуундаа яваад сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ

2024-01-22,   355

             Дорноговь аймаг, Айраг сум Сайн-Ус багийн Өргөний-Энгэр гэх газар малчин Г нь өчигдөр 14:00 цагийн орчим адуундаа явна гэж гэрээсээ морьтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газарт ирүүлжээ.
 
                 Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын  ажилтнууд, орон нутгийн иргэд, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Тамгын газрын ажилтнууд малчин 48 настай Г-г эрэн хайх ажиллагааг өчигдөр 22:57 цагаас зохион байгуулсан байна. Урд шөнө 01:55 цагт гэрээс нь баруун хойд зүгт 8.5 км-т Айраг сумын Сайн-Ус багийн Зүүн сондуул гэх газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Адуундаа яваад сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188