• Өнөөдөр 2025-05-15

Налайх дүүргийн цасны баяр боллоо

2024-01-20,   367

             Биеийн тамир спортын тухай хууль, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хүрээнд Налайх дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагч, иргэдийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, амралт чөлөөт цагийг зөв зохистой цэвэр агаарт өнгөрүүлэх зорилготой “Мөнгөн өвөл” цасны баяр өвлийн өдөрлөг "Бүс нуур" цогцолборт боллоо. Налайх дүүргийн Спорт хороо, Засаг даргын тамгын газар, Соёлын ордон хамтран зохион байгууллаа. 
 
Цасны баярт Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар болон дүүргийн төр захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчид мөн иргэд өргөнөөр оролцлоо. 
 
"Мөнгөн өвөл-2024" өдөрлөгт албан байгууллагууд өөрсдийн туг далбаатай оролцон олс таталт, цасны сүмо, хөгжөөнт буухиа зэрэг тэмцээн уралдаанд идэвх санаачилгатай оролцлоо.

Налайх дүүргийн цасны баяр боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188