Улаанбаатар хотод үргэлжлэн цас орж байгаа үед зам, талбайн цас цэвэрлэгээнд дүүргүүдийн болон хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компанийн 671 албан хаагч, 53 машин техниктэйгээр ажиллаж байна.
Тодруулбал, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр, уруу зам, даваа гүвээ, уулзваруудад давс, бодис цацаж байгаа юм. Үргэлжлэн орж буй цас нь нэгдүгээр сарын 20-ний 06:00 цаг хүртэл орох төлөвтэй байгаа бөгөөд цас орж дууссаны дараа хусалт хийж, цэвэрлэнэ. Авто замын ачаалал, түгжрэлээс шалтгаалан тохижилт үйлчилгээний байгууллагууд шөнийн цагаар ажиллаж байна.
“Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа цэвэрлэгээг хариуцах үүрэг хүлээсэн байдаг. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр талбайгаа цэвэрлэхийг уриалж байна.
| Зам, талбайн цас цэвэрлэгээнд 671 албан хаагч ажиллаж байна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |