Сайн байна уу? Та бидэнд өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу, Намайг Даланбаяр овогтой Наранцэцэг гэдэг. Би Интермед эмнэлэгт сувилагч хийдэг.
-Юуны өмнө азтан болсонд нь баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Олон жил Голомт банкны харилцагч байсны үр дүнд ингээд нэг өрөө байрны азтан болсондоо маш их баяртай байна. Аз одоороо онцгойрч авсан энэ байраа үр хүүхдэдээ өвлүүлэн амьдрах бодолтой байгаа.
-Big Loyalty хөтөлбөрийн талаар хэрхэн мэдсэн бэ?
-Хамгийн анх ажлынхан маань Big Loyalty хөтөлбөрийн талаар надад хэлсэн. Оноогоо цуглуулаад нэг өрөө байрны шагналтай урамшууллын эрх авъя гээд бид нар он дуусахаас өмнө амжиж хамт олноороо оноогоо урамшууллын эрх болгосон.
-Анх азтан болсноо яаж мэдсэн бэ?
-Азтан шалгаруулдаг өдөр манай ажлын хүн над руу залгаад та нэг өрөө байрны ялагч болжээ гээд хэлсэн. Би Голомт банкны фэйсбүүк рүү орж, тохирлын шууд дамжуулалтыг нөхөж үзээд өөрийгөө азтан болсноо мэдсэн дээ.
-Та ямар бүтээгдэхүүнээр Big Loyalty оноо цуглуулж, урамшууллын эрхээ авсан бэ?
-Манай ажил цалингаа Голомт банкны дансаар хүлээж авдаг. Цалингийн орлого ороход Big Loyalty оноотой болсон байсан.
-Та хэзээнээс Голомт банкны харилцагч болсон бэ? Голомт банкны өөр ямар бүтээгдэхүүнийг хэрэглэдэг вэ?
-Би анх 2008 онд Голомт банкны харилцагч болж байлаа. Цалингийн данснаас гадна сар бүр цалингаасаа хуримтлал үүсгэж, “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т нэгдээд таван жил болж байна. Зэс картыг мөн хэрэглэдэг. Ер нь итгэл даахуйц үйлчилгээтэй гэж боддог доо.
-Big Loyalty хөтөлбөрийн талаарх сэтгэгдлээ хуваалцаач?
-Энэ хөтөлбөрийн хүрээнд ийм олон харилцагчдыг баярлуулж, урамшуулж байгаад нь баяртай байна. Цаашдаа ч бас олон хүнийг шагнаж урамшуулах байх гэж бодож байна. Энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн Голомт банкны нийт хамт олондоо маш их баярлалаа. Ийнхүү Голомт банкнаас зохион байгуулдаг Big Loyalty хөтөлбөр 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж, энэ удаа данс, карт, хадгаламж, зээл зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг авч буй нэг сая орчим харилцагчдын үнэнч хэрэглээг урамшуулж амжсан байна. Big Loyalty хөтөлбөр 2024 онд дахин хэрэгжих тул нийт харилцагч та бүхнийг үргэлжлүүлэн идэвхтэй оролцохыг хүсэж байна.
Тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty хөтөлбөр
| Big Loyalty хөтөлбөрийн ялагч нэг өрөө байрны түлхүүрээ гардан авлаа |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |