Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг өнгөрөгч 2022 оны хаврын чуулганаар баталж байсан. Уг тогтоолын хүрээнд гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүний экспортыг дэмжих, импортын хамаарлыг бууруулахад чиглэсэн ажлууд хийгдэж байгаа. Жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаа ч махны экспортын чиглэлд үр дүн гарч эхлээд байна. Манай улс өнгөрөгч 2022 онд 16 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспорт хийсэн. Харин энэ оны 11 сарын 15-ны өдрийн байдлаар 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг 260 сая ам доллароор экспорт хийжээ. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээ 2.6 дахин нэмэгджээ.
Хүнсний 36 дугаар тогтоолын хүрээнд мах, махан бүтээгдэхүүнийг цахимаар экспорт хийх боломжийг судлан “Экспортын нэг цонхны систем”-ийг нэвтрүүлэн энэ оны 7-н сараас махны экспортын гэрчилгээг цахимаар олгож эхэлсэн. Цахим болсноор 99 аж ахуй нэгжийн 265 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлээд байна. Экспортын нэг цонхны системээр энэ оны 7-н сарын 1-ээс хойш гурван сарын хугацаанд 11,384 тонн махыг экспорт хийжээ. Хүнсний 36 дугаар тогтоолын хүрээнд мах, махан бүтээгдэхүүний салбарт ажиллаж байгаа аж ахуй нэгжүүд хөнгөлттэй зээлд хамрагдсанаар шинэ үйлдвэр, тоног төхөөрөмж, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон талаар бизнесээ өргөжүүлэн ажиллаж байна. Энэ онд мах экспортлогч 25 аж ахуй нэгжид 57.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлийг олгоод байна.
| Монгол Улс 70 мянган тонн мах экспортлоод байна |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |