Орхон аймгийн Нэгдүгээр сургуулийн хүүхдүүд сураг бичгийн хүрэлцээгүй байдлаас болж нэгнийгээ, хазаж, хумсалсан асуудал гарсан. Тодруулбал, тус сургуулийн 6б ангийн сурагч Х, Б нар сураг бичгээс болж, нэгнийгээ хазаж, нүүрийг нь маажиж, хоёр чихийг нь таслах шахсан зураг олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Тухайн сургуулийн орчинд хүүхдүүдийн сурах эрх бүрэн хангагдаагүйн улмаас сурагчдын зан байдалд сөргөөр нөлөөлж буй нэгэн жишээ болсон. Тухайн үед юу болсон талаар бид сургуулийн удирдлагууд болон эцэг, эх нараас нь тодруулсан юм.

Орхон аймгийн Нэгдүгээр сургуулийн захирал Ц.Одгэрэлээс суруулийнх нь хүүхдүүд сураг бичгийн хүрэлцээгүй байдлаас болж хоорондоо муудалцаж, нэгнийгээ хазаж, самардсан явдлыг тодрууллаа. Тэрбээр “Манай сургуулийн зургадугаар ангийн хоёр хүүхэд хоорондоо муудалцаж, нэгнийгээ хазах, самардах байдлаар дээрэлхсэн нь үнэн. Одоогоор сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш нар, хүүхэд, эцэг, эхийн бүрэлдэхүүнтэй сургуулийн хүүхэд хамгааллын багийнхан ажиллаж байгаа. Асуудал гаргасан хоёр хүүхэдтэй сэтгэл зүйч ярилцаж, ойлгуулсан. Тэдний сэтгэл санаа болон биеийн байдал хэвийн байгаа. Хэрэв нэгнийгээ хүнд гэмтээсэн бол цагдаа, шүүх, эмнэлэгт хандах байсан. Бид асуудлыг дотроо шийдэж ажиллаж байгаа” гэсэн юм.

Тухайн үед чухам юу болсон одоогоор хүүхдүүдийн сэтгэл зүй ямар байгаа талаар тус сургуулийн сэтгэл зүйчээс тодруулсан юм. Тэрбээр “Хүүхдүүд хоорондоо ойлголцож, нэгнийгээ уучилсан. Одоо хоёулаа хичээлдээ явж байгаа. Тухайн өдөр Б, Х нар завсарлагааны таван минутад буюу дараагийн багш орж ирэх хооронд биологийн номоо булаацалдаж, нэгнийхээ хоёр чихнээс базаж, самардаж байгаад духнаас нь хазсан байсан. Одоо хохирогч хүүхдийн биеийн байдал хэвийн. Тухайн хоёр хүүхэд өмнө нь муудалцаж байсан юм билээ. Тус анги 40 хүүхэдтэй. Тухайн үед долоон хүүхэд номгүй байсан. Учир нь, 2017 оны номыг актлах ёстой гээд номын сангаас хүүхдүүдэд тараагаагүй. Тухайн асуудал болсноос хойш удалгүй шинэ ном ирж, хүүхдүүдийг сурах бичгээр нь хангасан. Зургадугаар ангийн зургаан бүлгийнхэн бүгд номтой болсон гэсэн үг.
Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр тус ангид хуучин сурах бичиг ирсэн. Гэхдээ хүүхдүүдийн дунд сугалаа явуулж, 20 нь сурах бичигтэй болсон гэх. Тухайн үед хоорондоо зодолддог хүүхдүүд сугалаанаас ном сугалж чадаагүй аж. Тиймээс Б-ийн эцэг, эх гадуур ном хайж, хүүхдэдээ зарим номыг нь авч өгсөн гэнэ. Мөн одоогоор 2023 оны шинэ сурах бичиг хэвлэгдээгүй, тендэр нь будилсан гэх мэдээлэл бий.

Тухайн үед юу болсон, хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар хохирогч хүүгийн ээжээс тодрууллаа. Тэрбээр “Хүүгийн минь анги 40 хүүхэдтэй. Тэдний ангид 20 ном ирж, суглуулсан юм билээ. Сугалаанаас манай хүүхэд болон хүүг минь хазаж, самардсан Х нар ном авч чадаагүй. Дараа нь, зорилтод бүлгийн найман хүүхдэд ном ирсэн байсан. Түүний дараа мөн таван ном ирж суглуулсан гэсэн. Түүнийг нь манай хүүхэд мэдээгүй гэсэн. Ингээд ангийн багш нь хурал хийхдээ "33 хүүхэдтэй номтой" гэж ярьж байсан. Тийм болохоор би гадуур ном хайж, хүүдээ 10-аад ном авч өгсөн. Зарим нь олддоггүй юм билээ. Х гэх хүүхэд хүүгийн минь номыг зөвшөөрөлгүй авсан юм билээ. Тэгээд хүү Чи яагаад миний номыг хэлэхгүй авч байгаа юм" хэмээн буцааж авахад нь нөгөө хүүхэд хүүгийн минь хоёр чихнээс зуурч, татаж байгаад духнаас нь хазсан байсан. Хоёр чих нь хумсны маш олон сорвитой болчихсон. Одоо болтол бүрэн эдгэрээгүй улаан хүрэнээрээ байна. Гэсэн ч би цагдаа, шүүхэд хандаж, гомдол гаргаагүй өнгөрөөсөн. Тухайн үед хүүг минь дээрэлхэж, зодсон хүүгийн ээж "эмчид үзүүлээрэй" гээд 90 мянган төгрөг өгсөн. 20 мянгаар нь эмчид үзүүлж, 74 мянгаар нь эм, шархны тос авсан. Түүнээс хойш түүний ээж дахин холбогдож, хүүгийн минь биеийн байдлыг асуугаагүй. Би хүүг минь зодсон хүүхдэд биш гэрийнхэнд гомдож байгаа. Хүүхдэдээ ном авч өгөөгүй байж болно. Ядаж хумсыг нь аваад өгчихгүй дээ гэж бодсон. Тэр хүүхэд өмнө нь хүүг минь хэд хэдэн удаа дээрэлхэж байсан. Тухайн өдөр тав дахь өдөр байсан. Эхний цаг биеийн тамирын хичээл дээр хүүг минь бас элдвээр хэлж, дээрэлхсэн байсан. Дараа нь, номыг нь булааж дээрэлхсэн нь ийм байдалд хүргэлээ. Мөн сургуулийнх нь менежер хүүг минь ангийнх нь хүүхдүүдийн хажууд "янз бүрийн зураг олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Устгаарай" хэмээн загнасан байсан. Түүнд мөн гомдолтой байгаа. Би намар хүүхдүүдийн сурах бичиг ирэхгүй удаад байхаар нь аймгийн Боловсролын газар руу холбогдож тодруулахад "Зарим сурах бичигт асуудал гарсан учир зун хэвлэж амжаагүй юм билээ. Аравдугаар сардаа багтаад ирчих байх" гэж байсан гэсэн юм.
БУСДЫГ ЗОДСОН Х-ГИЙН ЭЭЖ: БИ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ БАЙНА

Тухайн үед хүүхдүүд номноос болж муудалцаж, нэгнийгээ зодож, дээрэлхсэн эсэх талаар Б-г зосдон хүүгийн ээжээс тодруулсан юм. Гэтэл тэрбээр "Би хүүгийнхээ талаар ямар ч мэдээлэл өгмөөргүй байна" гэсэн юм.
Тэгэхээр Боловсрол, шинжлэх ухааны газар хүүхдүүдийн хичээл орохоос өмнө номыг нь хэвлэж, бэлдчихээд, хичээлийн шинэ жил эхлэхэд нь даруй номыг нь өгдөг болмоор байна, Л.Энх-Амгалан сайд аа. Өөр хичнээн хүүхэд сураг бичгийн хүрэлцээгүй байдлаас болж муудалцаж, зодолдож, нэгнийгээ гэмтээж байгааг таах аргагүй. Дээрх жишээнээс харахад, сурах бичгээс болж хүүхдүүд нэгнийхээ аминд ч хүрч мэдэхээр байна шүү, Л.Энх-Амгалан сайд аа. Хүүхдүүдийн сургуулийн орчинд сурч, боловсрох эрх нь сурах бичгээс эхлэлтэй байтал одоо болтол сурах бичэгтэй холбоотой хэрүүл дуусаагүй байна гэдэг харамсалтай.
| СУРАХ БИЧГЭЭ БУЛААЦАЛДСАН СУРАГЧИД НЭГНИЙГЭЭ ХАЗАЖ, ЗОДОЛДЖЭЭ, Л.ЭНХ-АМГАЛАН САЙД АА |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |