• Өнөөдөр 2025-05-16

Хэвийн боов ашиглан амттай бялуу хийх арга

2024-02-18,   1904

     Сар шинийн баярын дараа хэвийн боов олноор үлддэг. Монгол ёсонд хамаатан, садандаа хишиг хүртээж айл бүрд хуваарилдаг ёс бий боловч ингэж хуваадаггүй айл олон. Тэгвэл хэвийн боовоор амттай бялуу хийх жорыг танилцуулж байна. 
 
Жор:  
 
-Хэвийн боов нэг ширхэг  
 
-Өндөг хоёр ширхэг  
 
-Сүү 200 грамм  
 
-Сахар 100 грамм  
 
-Бялууны хөөлгөгч нэг уут  
 
-Ваниль пуддинг хоёр цайны халбага 
 
Хийх арга: Эхлээд хэвийн боовоо жижиглэж бутлаад миксердээрэй. Мөн хоёр ш өндөг 100 грамм сахраа хольж хутгаад дээр нь буталсан хэвийн боовоо хийнэ. Дээр нь сүү болон хөөлгөгч, ваниль пуддингээс хоёр халбага нэмж гар холигчоороо сайн хутгана. Ингээд л шарах шүүгээндээ хийгээд 180 хэмд 35-45 минут жигнэхэд амтат кекс бэлэн болно. Бэлэн болсон кексээ дурын чанамал, бялууны крем амттанаараа чимэглээрэй.
 

Хэвийн боов ашиглан амттай бялуу хийх арга
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188