БНХАУ-д авлигал авсан өндөр албан тушаалтныг толгойг нь илээд өнгөрөөчих нь гэж огтоос үгүй, сүүлийн 12 жилийн хугацаанд гэхэд л “хэт шуналаасаа болж” 10000 өндөр албан тушаалтан цаазлуулсан гэсэн тоо баримт бий.
ОХУ
ОХУ-ын Дотоод хэргийн яамны хувийн аюулгүй байдлын хэлтэс “авлигалын тогтвортой байдлыг шалгах” гэсэн олон оронд хэрэглэгддэг аргыг нэвтрүүлэх асуудлыг боловсруулж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн онд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ДУМ, засгийн газрын гишүүдийн цалинг нилээд өндөр хэмжээтэй болгож нэмэгдүүлсэн юм. Харин тэрбээр цалинг ийнхүү нэмэгдүүлснээ авлигаас ангид байлгах зорилготой хэмээн мэдэгдэж байлаа.
Нидерланд
Нидерланд улс авлигын хамгийн бага түвшинтэй орнуудын тоонд ордог. Авлигатай тэмцэх болон түүнээс сэргийлэх тогтолцоонд дараах арга хэмжээнүүд багтдаг аж. Авлигал ын хэргийн илрүүлэх асуудлаар байнгын тайлан гаргаж, нийтэд мэдээлж, авлигын үр дагавар, энэ хэрэгт хэрхэн шийтгэл ноогдуулах талаар хэлэлцдэг. Жил бүр дотоод хэргийнх сайд авлигын хэргүүд болон үүнд оролцсон этгээдүүдийг шийтгэх арга хэмжээний талаар парламентад илтгэл тавьдаг. Авлига үүсч болзошгүй цэгүүдийн мониторингийн систем боловсруулж, энэхүү цэгүүдэд байгаа этгээдүүдийн үйл ажиллагаанд хатуу хяналт тавих. Албан тушаалын ёсзүйг зөрчсөн тохиолдолд албан тушаалтнуудад хариуцлаг ноогдуулах, эрх үүргийн системийг бий болгосон. Авлигын хэрэгт буруутгагдсан хүний хэргийн түвшнээс хамаарч төрийн байгууллагуудад цаашид дахин ажиллах эрхгүй болохын дээр нийгмийн бүхий л төрлийн хөнгөлөлт, дэмжлэг хүртэх боломжгүй болдог. Түүнчлэн торгууль болон түр хугацаанд ажил үүргээс нь чөлөөлөх шийтгэл ноогдуулдаг юм байна. Ач холбогдол бүхий албан байгууллагууд тэр дундаа яаманд дотоодын аюулгүй байдлын албад ажиллах бөгөөд эдгээр албад нь түшмэдийн алдааг илрүүлж, хууль журам санаатай болон санамсаргүйгээр зөрчихөөс урьдчилан сэргийлэх бүхий л талын арга хэмжээ авдаг. Авлигын хэрэгтэй холбоотой бүхий л материалуудыг үндэсний аюулгүй байдлын системд хамааралтай гэж үзээгүй тохиолдолд олон нийтэд зайлшгүй дэлгэн мэдээлдэг. Авлигын хор уршгийг тайлбарласан сургалтын тусгай системийг албан тушаалтнуудад зориулан боловсруулсан гэх мэтчилэн олон арга хэмжээн авч хэрэгжүүлж байгаагийн дундаас Нидерландад авлигтай тэмцэх ажилд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд томоохон үүрэг гүйцэтгэдэг юм байна. Хэвлэл мэдээллээр авлигын тухай батлагдаагүй ч гэсэн мэдээлэл цацагдсан тохиолдолд холбогдох байгууллагууд зайлшгүй шалгаж, үр дүнг нь нийтэд мэдээлдэг аж.
Герман
Германд төрийн албан хаагчид төрийн ажил гүйцэтгэх албаны ажил үүргийн хувиараас гадна нийгмийн төлөө чин сэтгэлээр, бүхий л эрч хүчтэйгээр шударга ажиллах ёстой гэсэн үүрэг багтсан байдаг. Төрийн албан хаагчид албаны үүргээ хэрэгжүүлэх явцдаа гаргасан үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Авлигатай тэмцэх тулгамдсан асуудал нь албаны нууц хадгалахтай холбоотой байдаг юм байна. Тиймдээ ч төрийн албан хаагчид албан ажлаасаа халагдсан ч гэсэн ажлаа хийж байх үедээ олж авсан мэдээллийн нууцыг чандлан хадгалах үүрэгтэй байдаг.Түүнчлэн зөвшөөрөл аваагүй тохиолдолд төрийн албан хаагч нууцын зэрэглэлтэй баримтуудыг дэлгэхийг хориглохын дээр шүүхийн танхимд ч нууц мэдээллийг задлах ёсгүй байдаг гэнэ. Төрийн албан хаагч өөр ажилд орохын тулд албанаасаа зөвшөөрөл авахаас гадна албаны дээд шатны байгууллагаасаа зөвшөөрөл авах ёстой. Харин эрдэм шинилгээ судалгаа, боловсролын байгууллагад шилжин ажиллах үед ийм зөвшөөрөл шаардлагагүй байдаг гэнэ. Мөн төрийн албан хаагчид биечлэн болон итгэмжлэгдсэн хүнээр дамжуулан бизнесийн үйл ажиллагаа эрхлэх, тэр дундаа ямар нэг компани, нөхөрлөл, үйлдвэр эсвэл эрхзүйн өөр хэлбэрийн нэгдлийн удирдах, ажиглах зөвлөлийн ажилд оролцох эрхгүй байдаг. Төрийн албан хаагч ажлаасаа халагдсаны дараа өөр нэг ажил эрхлэхэд өмнөх ажилтай нь холбоотой бол энэ тухайгаа өмнө нь ажиллаж байсан албандаа зайлшгүй мэдэгдэж, зөвшөөрөл авдаг юм байна. Энэ мэтчилэн олон хатуу шаардлага тавигддаг. Гэхдээ төрийн албан хаагчдыг хуулиа чанд хатуу барьж, олон нийтийн төлөө шударгаар ажиллуулахын тулд хөшүүрэг хэрэгтэй гэдгийг Германы төр засаг сайтар ойлгосон. Тиймдээ ч ахуй хангамж, ажил үүргээ гүйцэтгэсний урамшуулал , амьдралын хангалттай түвшнийг амлаж чаддаг байна.
АНУ
АНУ-ын авлигатай тэмцэх арга бусад орнуудынхтай бараг л ижил. Санхүүгийнх ашиг сонирхлын үүднээс хувийн хэвшилд төрийн албан хаагчид ажиллах эрхгүй. Түүнчлэн төрийн албан хаагчийн ажиллаж байгаа байгууллагын үйл ажиллагаанаас гарах шийдвэртэй холбоотойгоор аливаа этгээдээс урамшуулал, бэлэг авахыг хориглож, авлигын хэрэгтэй холбоотой үйлдлийг анзаарсан тухай бүрдээ зохих байгуулллагад зайлшгүй мэдэгдэх үүрэгтэй байдаг гэнэ. Албан ажлаасаа гадуур нэмэлт орлого олох боломж тун хомс, АНУ-ын Ерөнхийлөгчийн томилсон албан тушаалтнууд “албан ажлынхн нь хүрээнээс хальсан ажил үйлчилгээ үзүүлснийхээ төлөө ямар нэг орлого ” олохыг хатуу хориглодог юм байна. Түүнчлэн Сенатад нэр дэвшиж байгаа дэвшигчид болон сенатчид хөрөнгө орлогын мэдүүлгээ жил бүр гаргаж өгдөг бол нэр дэвшигчид нэрээ дэвшүүлэхээс 30 хоногийн өмнө энэ тайланг гаргаж өгөх ёстой гэнэ. Энэхүү мэдүүлэгт цалин, ноогдол ашиг, хувь нийлүүлсний орлого, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс олсон орлого, шагналт цалин, төрийн бус байгууллагаас олсон санхүүгийн болон бусад орлого, тээврийн болон түүнтэй холбоотой гарсан зардлын төлбөр, тээврийн зардал, хоол хүнс, зочид буудалд амьдрах зардал, зоогийн газарт дайлсан, бусад зугаа цэнгээний төлбөрийг төлсөн гэх мэт хэлбэрээр бусад этгээд байгууллагаас авсан бэлэг, санхүүгийн болон бусад хариуцлага, өр, өөр байгууллагуудтай хамтарч ажиллах боломжтой эсэхийг харуулсан байх ёстой юм байна. Мөн энд дурдагдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл нь Америкт дээд түвшний төрийн албан хаагчийг полиграфаар заавал шалгадаг журам үйлчилдэг. Худал ярьж байгаа эсэхийг шалгадаг энэхүү аппаратаар шалгуулахыг хүсээгүй хүмүүстэй цаашид хамтарч ажиллахаас татгалзан, гэрээг нь цуцладаг гэсэн.
Хятад
Манай урд хөрш хатуу чанга хуультай, түүнийгээ ч хатуу чанга мөрддөг гэдгээрээ алдартай. Харин авлигатай тэмцэх тухайд хятадын Коммунист намын Төв комисс 1978 оноос эхлэн дэг журам хянан шалгах чиглэлээр ажилладаг болсон. 2007 онд Авлигаас урьдчилан сэргийлэх хэрэг эрхлэх газар байгуулагдан, Хяналтын сайд Ма вэнь тэргүүнээр нь томилогдож байлаа. Энэ байгууллага авлига үүсэх шалтгаан, түүнийг устгах арга замыг тодорхойлж, төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад хяналт тавьж, авлига аваад хариуцлагаас зайлсхийх боломжийг таслан зогсоох зэрэг ажлуудыг зохион байгуулдаг аж. Хятадын албан тушаалтнуудад хувьцаа бэлгэнд авах, маш бага үнээр байр, машин худалдаж авах, мөрийтэй тоглоом тоглосон гэсэн нэрийн дор авлига авах, халагдсаныхаа дараа өндөр цалинтай ажилд орохоор тохиролцохыг хориглодог юм байна. Түүнчлэн авлигатай тэмцэх олон арга хэмжээ авдагийнх дотор практик дээр үр дүнтэй нь батлагдсан нэгэн арга нь Хятадын төрийн бүхий л байгууллагуудын боловсон хүчнийг эргэлтэнд оруулах арга гэнэ. Өөрөөр хэлбэл чухал албан тушаалтнуудын ажлын байрыг муж, дүүрэг, хотуудаар сэлгэн томилдог. Мөн авлигал авсан өндөр албан тушаалтныг толгойг нь илээд өнгөрөөчих нь гэж огтоос үгүй, сүүлийн 12 жилийн хугацаанд гэхэд л “хэт шуналаасаа болж” 10000 өндөр албан тушаалтан цаазлуулсан гэсэн тоо баримт бий.
| Улс орнууд авлигалтай хэрхэн тэмцдэг вэ? |
|
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |