• Өнөөдөр 2025-08-20

"Жүжгийн зохиолын улсын уралдаан"-ы бүтээл хүлээн авч эхэллээ

2025-08-20,   115

       Улсын драмын эрдмийн театрын санаачлагаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын Зохиолчдын Эвлэлтэй хамтран “Жүжгийн зохиолын улсын уралдаан”-ыг зарлаж байна. Энэхүү уралдаанд тэргүүн болон шагналт байрт шалгарсан мөн шүүгчдээс өндөр үнэлгээ авсан зохиолуудыг УДЭТ-ын болон орон нутгийн театруудын урын санд хүлэээн авна.
 
ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН СЭДЭВ, ТӨРӨЛ:
 
• Түүхэн сэдэвт жүжгийн зохиол
• Аттила хааны тухай жүжгийн зохиол
• Орчин үеийн сэдэвт жүжгийн зохиол / Мюзикл жүжгийн зохиол/
• Хүүхэд, залуучуудын сэдэвт жүжгийн зохиол
 
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШАЛГУУРУУД:
 
1. Тайзнаа тавигдаагүй, хэвлэгдэж олон нийтэд хүрээгүй жүжгийн зохиол байх
2. Жүжгийн зохиолын бүтцийн болон бичлэгийн шаардлага, стандартыг хангасан байх
3. Уран сайхны боловсруулалт хийсэн байх
4. Оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх.
 
 БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
 
2025 оны наймдугаар сарын 20-31-ний өдрийг дуустал УДЭТ-ын байранд хэвлэмэл эх, файлын хамт хүлээн авна.
 
 ШАГНАЛЫН САН: 160.000.000₮
 
Нэгдүгээр байр (төрөл тус бүрээр) нэг: 20 000 000 төгрөг, батламж
Хоёрдугаар байр (төрөл тус бүрээр) нэг: 12 000 000 төгрөг, батламж
Гуравдугаар байр (төрөл тус бүрээр) нэг: 8 000 000 төгрөг, батламж

"Жүжгийн зохиолын улсын уралдаан"-ы бүтээл хүлээн авч эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188