-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Намайг Аюуш овогтой Нандин-Эрдэнэ гэдэг. Би 33 дугаар сургуулийн 7ж ангид сурдаг. Уран сайхны гимнастикийн “Халиун клуб”-н өсвөрийн тамирчин. Уран сайхны гимнастикаар хичээллэж эхлээд зургаан жил болж байна.
-The 2nd “RGC CUP” 2025 тэмцээнд багаараа амжилттай оролцож, шилдэг тамирчин болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Энэхүү тэмцээнд манай клубийнхэн зуны гурван сарын турш эрчимтэй бэлтгэл хийгээд явсан. Багийн чөлөөт болон цагариг гэсэн хэрэгслээр оролцоод түрүүлж, ганцаарчилсан төрөлд гурван төрлийн үзүүлбэр хийж шилдэг тамирчин болсондоо маш их баяртай байна.
-Энэ жил спортын III зэргийг авсан гэсэн. Зэргээ ахиулах бүрд юу бодогддог вэ?
-Спортын III зэргээ авсандаа баяртай байна. Энэ бол миний анхны зэрэг цол. Цаашдаа бэлтгэл сургуулилтаа тууштай хийж улам илүү хичээх болно.
.jpg)
-Анх яагаад тус спортоор хичээллэх болсон юм бэ?
-Анх зурагтаар балет гимнастик үзээд ээждээ хэлж байсан юм. Балетыг л анх хараад байсан чинь спорт бас байдаг юм байна гэж мэдээд ээж маань Б.Халиунаа багштай холбогдоод намайг дугуйланд явуулж эхэлсэн. Уран хөдөлгөөнт гимнастик өөрөө маш гоё спорт учраас шууд л дуртай хичээллэж эхэлсэн. Цар тахлын үед хэсэг завсарлаад буцаж дугуйландаа явахдаа бүүр ч илүү дурлаж, тууштай хичээллэсэн. Багш маань их чадварлаг учраас суралцахдаа дуртай байдаг.
-Энэ спортоор хичээллэсний үр шим нь юу байсан бэ?
-Бие бялдрын хөгжил, тэсвэр хатуужилтай болсон. Мөн багаар ажиллах чадварт суралцаж, олон найз нөхөдтэй цагийг зөв өнгөрүүлдэг. Бэлтгэлээ хийхгүй зарим үед чөлөө авчихвал дотроо буруу юм хийсэн юм шиг мэдрэмж төрдөг.
-Гэр бүлийн гишүүд нь хэр их дэмждэг вэ?
-Хамгийн их дэмждэг. Өвөө, эмээ нар маань анх бэлтгэлд хүргэж өгч, авдаг байсан. Аав ээж хоёр тэмцээн дээр дандаа ирж дэмждэг.
-Тайзан дээр үзүүлбэр үзүүлж байхдаа юу боддог вэ?
-Анхаарлаа төвлөрүүлж, хийж байгаа зүйлдээ л анхаардаг. Анхаарал төвлөрөхөө больчихвол алдаж эхэлдэг, нэг алдвал сандраад цаашаа ахин дахин алдаад байдаг. Тэгэхээр төвлөрөл маш чухал гэж боддог.
-Гадаад, дотоодын олон тэмцээн уралдаанд оролцсон юм билээ. Бүгд л хичээл зүтгэл шаардсан байх тэр дундаас хамгийн их бэлтгэл шаардсан нь ямар тэмцээн байсан бэ?
-Бүх л тэмцээн ер нь чухал, хичээл зүтгэл шаардсан байдаг. Өмнө жил бид багаараа Хонг Конгт болсон HK RG cup тэмцээнд оролцсон. Тэр тэмцээн миний оролцсон анхны олон улсын тэмцээн байсан болохоор их сандарч, илүү их хичээсэн тэмцээн байсан. Мөн улсын аварга, хотын аваргын тэмцээнүүд өрсөлдөөн ихтэй болдог.
-Спортоор хичээллэж байх явцад олон бэрхшээл,шантарсан үе гардаг шүү дээ. Чамд тийм үе хэр гардаг вэ, хэрхэн тэр үеийн давдаг вэ?
-Хэсэг шантраад болимоор үе санагдсан үе бий. Долоо хоногт дөрвөн удаагийн бэлтгэл нэмээд хичээлдээ явахаар хааяа ядардаг. Ээждээ энэ тухайгаа хэлж, ярилцсан. Гэхдээ тэр үед болиогүйдээ одоо баярладаг.
.jpg)
-Уран сайхны гимнастик тууз, бөмбөг зэрэг хэрэглэлүүдийг ашигладаг шүү дээ. Таны хувьд ямар төрлөөр нь хичээллэдэг вэ. Сурахад хамгийн хэцүү байсан төрөл нь аль нь вэ?
-Би цагариг, бөмбөг, булов, тууз гэсэн дөрвөн хэрэгслийг хийдэг. Миний хувьд тууз, бөмбөг хоёрыг сурахад жаахан бэрхшээлтэй санагдаж байсан.
-Уран сайхны гимнастикаар хичээллэж байгаа тамирчинд анхаарах ёстой дэглэм байдаг уу?
-Нойр сайн авах нь хамгийн чухал гэж бодож байна. Мөн зохистой хооллох ёстой.
-Оролцохыг хүсдэг тэмцээн, авахыг хүсдэг шагнал бий юү?
-Мэдээж тамирчин бүрийн мөрөөдөл дэлхийн аварга, Олимпын медаль хүртэх байдаг. Ирээдүйд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчин болно.
Чиний дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Илүү олон тэмцээнд оролцож чансаагаа ахиулахыг хүсэж байна. Мөн өдий хүртэл дэмжиж, дасгалжуулж байгаа Б.Халиун багшдаа маш их баярлалаа. Дандаа хамт байж, дэмждэг аав ээждээ баярлалаа, багийнхаа найзуудад баяр хүргэе, баярлалаа.
| А.НАНДИН-ЭРДЭНЭ: ОЛОН УЛСЫН “THE 2ND RGC CUP” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |