Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд албаны бусад хүмүүс өнөөдөр наймдугаар сарын 21-ний өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллаж үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.
Төмөрлөгийн үйлдвэр энэ оны хагас жилийн байдлаар 18.3 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол 1.815.7 мянган куб метр уулын цул олборлож гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө тус бүрд нь давуулан биелүүлжээ. Мөн 1.1 сая тонн төмрийн хүдрийн баяжмал экспортлон, 13.5 мянган тонн ган бүтээгдэхүүн борлуулж бүтээгдэхүүн борлуулалтын төлөвлөгөөгөө ч давуулан, 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, улс орон нутгийн төсөвт 51.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж зорилтот түвшний голлох үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажиллажээ.

Түүнчлэн ажилчдынхаа цалинг 2-3 удаа 50 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн гээд залуу даргатай шинэ удирдлагын багийн зөв менежментийн үр дүнд гарсан эерэг үзүүлэлтүүд их байгаа ч өнөөдөр үйлдвэрлэлийнхээ нийт хүчин чадлын ердөө 20 орчим хувийг ашиглаж байгаа нь гадагш урсах валютыг нэмэгдүүлж байна. Иймд өртөг зардлаа сайтар нягтлан бүрэн хүчин чадлаараа ажиллахад онцгой анхаарахыг Монгол Улсын сайд үүрэг болголоо. Хаягдал төмрийг анхин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх, үнэ хямд, чанар сайтай арматур үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг бүрэн хангах үндсэн зорилгоосоо хазайхгүй ажиллахыг мөн санууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 14 мега төслийн нэг нь Гангийн цогцолбор юм. Тус төслийг бодит болгох ажлыг эрчимжүүлэх талаар өнөөдөр мөн ярилцаж Төмөрлөгийн үйлдвэрийг “Эрдэнэс Монгол” толгой компанитай бодлогоо нэгтгэн Гангийн үйлдвэрийг байгуулах олон улсын нээлттэй тендер зарлан стратегийн хөрөнгө оруулагч орж ирсний дараа байршлаа эцсийн байдлаар тодорхойлж дараа дараагийн асуудлуудыг ярилцан шийдвэрлэх, урьдчилсан ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулах зэрэг зарчмын шийдэл гаргалаа.
Ган боловсруулах цогцолбор ашиглалтад орсноор жилд нэг саяас дээш тонн хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангаж 1200 орчим шинэ ажлын байр бий болох тооцооллыг гаргаад байгаа юм. Өнөөдрийн уулзалтад Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Засаг дарга Б.Азжаргал, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, ХОХБТХ-ийн дарга П.Батсүх нар мөн оролцсон юм. Аймгийн удирдлагуудын зүгээс орон нутагт Гангийн цогцолбор байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтойг хэлээд Засгийн газрын бодлого шийдвэрийг дагаж ажиллахаа илэрхийллээ.
| С.Бямбацогт сайд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллав |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |