“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 08:00-10.00 хооронд Өмнөговь аймаг, Цогтцэций сум дахь уурхай салбар, Цанхи хотхонд боллоо. Засгийн газрын холбогдох шийдвэр, Санхүүгийн зохицуулах хорооны журам, зөвлөмжид заасны дагуу ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг мэдээллийн технологийн шийдэл ашиглан зайнаас цахим хэлбэрээр зохион байгуулж, хувьцаа эзэмшигч иргэдэд компанийн www.ett.mn хаяг “Live” цонх, www.facebook.com -ийн “1072 Хувьцаа Мэдэээллийн төв” хуудсаар шууд дамжуулан, санал хүсэлтийг 1800-1072 утсаар болон компанийн албан ёсны сошиал хаягаар авч, ил тод нээлттэй явуулсан. Хуралд тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, саналын эрх бүхий төлөөлөгч болон компанийн удирдлагууд оролцлоо. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлах, Ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэрийг танилцуулах, Компанийн дүрэмд оруулах өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох болон Компанийн “А6-20” 2021-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны бизнес төлөвлөгөө, урт хугацааны стратеги төлөвлөгөөг танилцуулах асуудлуудыг тус тус хэлэлцсэн байна. Дэлхий нийтээр тархсан Ковид-19 цар тахлын дэгдэлтээс үүдэлтэй хилийн хорио тогтоосноор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт огцом буурсан боловч эрдлийн үеийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэнээр 2021 онд 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, улсын төсөвт 420.6 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлж, 110.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Тайлант хугацаанд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай санхүүжилт болон холбогдох бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг төр, засгийн шийдвэрийн дагуу үе шаттайгаар шийдвэрлэж ажиллажээ. Цаашид компанийг хөгжүүлэх “А6-20” 2021-2025 оны бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон улсын нүүрсний зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлж, Монгол Улсын Их Хурлаас баталсан Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
| “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |