• Өнөөдөр 2025-05-17

ЗУРХАЙ: Үс шинээр авхуулбал нас ахар болно

2022-11-24,   399

 

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР
  • Аргын тооллын: 2022 арваннэгдүгээр сарын 24, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 08:11-17:07
    Үс засуулбал: Нас ахар болно
    Барилдлага: Үл тохирох
    Шүтэн барилдлага: Төрөхүй
  •  
  •         Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.

 


ЗУРХАЙ: Үс шинээр авхуулбал нас ахар болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188