• Өнөөдөр 2022-11-27

Чингис хааны нэрээр нэрлэгдсэн онцлох ТАВАН зүйл

   Эзэн богд Чингис хааны төрсөн өдрийг тохиолдуулан хааны нэрээр нэрлэгдсэн таван зүйлийн талаарх сонирхолтой баримтыг хүргэж байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Чингис нэртэй 667 хүн, Тэмүүжин нэртэй 8,065 хүн байдаг бол Чингисхаан нэртэй хоёр хүн байдаг ажээ. 
Чингис хот 
 
Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотыг Хэнтий аймгийн ИТХ-ын 2013 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор Чингис хот хэмээн нэрийджээ. 
"Чингис хаан" музей 
 
"Чингис хаан" музей нь энэ онд нээлтээ хийсэн билээ. Тус музей анхны төрт улс байгуулсан Хүннүгээс эхлэн Монголын их эзэнт гүрний Их Монгол Улс, Юань Улс, Чингис хааны угсаатны хаад язгууртнуудын түүхийг  өгүүлэх 11 мянга гаруй үзмэртэй бөгөөд үзмэрүүдийн 93 хувь нь эх хувиараа дэлгэгдсэн байдаг. 
 
Чингис хааны морьт хөшөө 
 
Улаанбаатар хотоос зүүн урд зүгт 54 км орчим зайд, Туул голын урд дэнж дээр байрладаг. Тус газраас Чингис хааны ташуурыг олсон хэмээдэг. Хөшөөний өндөр ойролцоогоор 30 метр бөгөөд 36 ширхэг багана бүхий 10 метр орчим өндөр тавцан маягийн суурь барилга дээр байрлана. Үүгээр тус хөшөө нь одоогоор дэлхий дээрх хамгийн өндөр морьт хөшөөнд тооцогддог. 
 
“Чингис хаан”  нисэх онгоцны буудал 
 
“Буянт-Ухаа” нисэх онгоцны буудал хэмээх нэр нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтан 2005 оны арванхоёрдугаар сарын 21-нд “Чингис хаан” нисэх онгоцны буудал нэртэй болсон Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал нь нийслэл Улаанбаатар хотоос баруун урд зүгт 14.7 км зайд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаад байрладаг нисэх онгоцны буудал юм. Баруунаас зүүн рүү бууж, зүүнээс баруун руу нисэх хатуу хучилттай нислэгийн нэг зурвастай. 
“Чингис” архи 
 
“Спирт Бал Бурам” компанийн бvтээгдэхvvн болох “Чингис” нь 2002 оноос хойш үйлдвэрлэгдэж эхэлжээ. Спиртийн агууламж нь 39 хувь бөгөөд 0.75 литр  0.5 литрийн савлагаатай худалдаалагддаг. 
 

Чингис хааны нэрээр нэрлэгдсэн онцлох ТАВАН зүйл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188