Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2022 оны аравдугаар сарын 04-ний өдөр Дэлхийн банкны суурин төлөөлөгч А.Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.
Сайд С.Бямбацогт Дэлхийн банк манай улсад олон чухал төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, урт хугацааны түнш гэдгийг хэлэв. Түүнчлэн тус банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл” нь Монгол Улсын зам, тээврийн салбарт Дэлхийн банктай хамтран эхлүүлж буй томоохон төсөл гэдгийг дурдав.й
Энэхүү төслийн хүрээнд улсын чанартай нийт 311 км авто зам, 1205 у/м гүүрийн засвар, шинэчлэлтийн ажил, улсын чанартай авто замаас Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум хүртэлх 16 км авто зам, Архангай аймгийн Булган сум хүртэлх 35 км авто замыг шинээр барих, болон Өвөрхангай аймагт мах, махан бүтээгдэхүүнээр төрөлжсөн жишиг логистикийн төвийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр байгуулах, үндэсний логистикийн платформ шинээр хийх ажлыг тус тус хийхээр тохиролцсон.
Засгийн газрын хуралдаанаар зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгосны дараа УИХ-д өргөн мэдүүлэхээ сайдын зүгээс хэллээ. Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс уг төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийн тулд эрчимтэй ажиллаж, хоёр тал цаашид төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах, удирдлагыг томилж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиров.
| Дэлхийн банктай хамтран авто замын төсөл хэрэгжүүлнэ |
|
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |