НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсгийг өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан төлөөлөл хүлээн авч уулзлаа. Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсэг нь анх 1991 онд Хүний эрхийн комиссын 1991/42 тоот тогтоолоор байгуулагдсан, хүний эрхийн олон улсын хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй НҮБ-ын ууган тусгай бүтцийн нэг юм.
Энэхүү уулзалтад ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, НҮБ-ын ажлын хэсгийн гишүүн Ms. Elina Steinerte, Mr. Matthew Gillett, НҮБ-ын Хүний эрхийн мэргэжилтэн Ms.Margarita Nechaeva, Mr. Francisco Alfonzo, Хамгаалалтын ажилтан Mr. Koenraad De Swaef болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал В.Баярмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Уг ажлын хэсэг нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сэтгэцийн эмнэлэг, сэтгэц-нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага, мансууруулах бодист донтох эмгэгийг сэргээн засах үйлчилгээ үзүүлэгч байгууллага, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад ажиллах бөгөөд үндсэн чиг үүргийн хүрээнд хүний эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой хууль, эрх зүйн орчин, нөхцөл байдалтай танилцах, хүнийг дур зоргоор албадан саатуулах хэрэг тохиолдлын шалтгаан үндэслэлийг тогтоох, хүний эрх чөлөөг дур зоргоор хязгаарлаж, албадан саатуулахаас урьдчилан сэргийлэхэд нь Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор санал, зөвлөмж боловсруулах зорилготой юм.
| “НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсэг”-ийг хүлээн авч уулзлаа |
|
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |