Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын бүтээл хүлээн авах хугацаа 11 дүгээр сарын 15-нд дуусна. Оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг- 2022” улсын наадамд оролцох бүтээл нь сэдвийн хувьд өргөн хүрээг хамарсан, туурвил зүйн шинэ эрэлхийлэл болсон, өмнө нь хэвлэгдэж, цахим орчинд нийтлэгдэж байгаагүй нэг өгүүллэг байна. Тус наадамд хүргүүлсэн бүтээлийг цахим талбарт нийтэлж, уншигчдад цувралаар урьдчилан танилцуулах юм байна.
Бүтээлд тавигдах шаардлага:
- А4 форматаар, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5-аар 3 нүүр буюу 63 мөрөөс хэтрэхгүй байх.
- Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.
- “Утгын чимэг-2022” наадамд ирүүлэх бүтээлээс бүртгэлийн хураамж авахгүй.
Бүтээлийг 2022 оны есдүгээр сарын 15-наас хүлээн авч эхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын 15-ныг дуустал Монголын Зохиолчдын Эвлэлийн 206 тоот өрөөнд хүлээж авна. Мөн [email protected] хаягаар хүргүүлж болох аж.
| “Утгын чимэг” наадмын бүтээлийг ирэх сарын 15-ныг дуустал хүлээн авна |
|
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |