Дэлхийн амьтадын эрхийг хамгаалах өдрийн жилийн бүрийн аравдугаар сарын 4-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Анх Германы “Хүн ба ноход” сэтгүүлийн эрхлэгч, зохиолч, нийтлэгч Генрих Циммерман 1925 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Берлин хотноо спортын ордонд амьтадын эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулжээ. Анх энэхүү баярыг зөвхөн Герман, Австри, Швейцари, Чехословак Улсуудад тэмдэглэж байсан бол зохиолч Циммерман энэхүү баярыг Дэлхийн Амьтадын Өдөр болгохын төлөө уйгагүй ажилласны үр дүнд 1931 оны тавдугаар сард Италийн Флоренц хотын Амьтадын эрхийг хамгаалах конгрессоор тогтоол батлуулан зөвшөөрүүлж чаджээ.
Улс орон бүрд өөрсдийн соёлын онцлогт тохируулан энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг ч амьтадыг хайрлах, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, хүндэтгэх талаар олон нийтийн иргэний боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх агуулга нь адил төстэй байдаг.
Дэлхийн хамгийн ховор амьтан "Амур ирвэс"
Амур ирвэс (Panthera pardus orientalis) нь Орос, Хятадын Улсын зарим муж амьдардаг. 2005 оны байдлаар 14 ширхэг тоологдож байсан уг ирвэс өдгөө дархан цаазат газарт нутагшуулснаар өдгөө тоо толгой нь 84 болтлоо өсжээ. 75-100 фунт жинтэй энэхүү гайхалтай ирвэс нь 37 миль / цаг хурдтай гүйж, хэвтээ чиглэлд 19 фут үсэрч, агаарт 10 фут шууд үсэрч чаддаг.
Дэлхийн амьтадын эрхийн хамгаалах өдөр тохиож байна |
|