“JCI-Монгол” байгууллагыг үүсгэн байгуулагч, анхны Үндэсний ерөнхийлөгч Д.Галсанбуянтай ярилцлаа.
-Нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх манлайлагч залуусын нэгдэл болсон дэлхийн JCI байгууллага Монголд нутагшаад 30 жил болжээ. Анх үүсгэн байгуулж байсан түүхэн замналаасаа хуваалцахгүй юу?
-“Junior Chamber International” буюу JCI гэдэг товчлол АНУ-ын Миссүри мужийн Сэйнт Луис хотод 1915 онд байгуулагдсан түүхтэй. НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгч, Японы долоон Ерөнхий сайд, Жак Ширак, Билл Гейтс, Алберт Гор зэрэг дэлхийн алдартнуудыг эгнээнэдээ нэгтгэсэн олон улсын төрийн бус байгууллага юм. Товчхондоо JCI бол манлайлагч залуусыг бэлдэж, төрүүлдэг. Тэд нийгмээ сайн сайхан болгохын төлөө эерэг өөрчлөлтийг хийх зорилгоор нэгдэж, хамтран ажилладаг. Манай улсын хувьд ийм байгууллага социализмын үеэс байсан нь нам дагасан залуучууд байлаа. Харин JCI манай улсад нийгмийн шилжилт дөнгөж эхэлж байсан 1992 онд үндэс үндэс сууриа тавьсан юм. Миний бие 1991 онд НҮБ-ын төслийн шинэ үйлдвэрт инженерээр ажиллаж байлаа. Тухайн үед НҮБ-д болох хуралд очиж оролцох залуусын шалгаруулалт сонинд нийтлэгдсэн байв. Уг шалгаруулалтад тэнцэж, зардал мөнгөө хувиасаа гаргаад НҮБ-ыг зорьж очсон юм. Тэнд нийгэм, бизнесийн салбарт манлайлал үзүүлдэг орон, орны залуус чуулсан нь JCI-чууд байсан л даа. JCI бол НҮБ-д зөвлөх эрхтэй цорын ганц олон улсын залуучуудын байгууллага. Тэр утгаараа JCI-ийн гишүүн орнуудын залуус ирсэн байв. Тэнд манайхтай адил JCI-д нэгдээгүй Куба, Швейцарь, Тайвань зэрэг улс орнуудаас ч хүмүүс ирсэн байсан. Бид бүгд НҮБ-ын гишүүн орны хувиар хуралд оролцсон юм. Энэ хурлаас JCI-ийг Монголд байгуулж болох юм байна гэж харсан. Яагаад гэвэл манай улс ардчилсан нийгэмд шилжиж, олон улсын байгууллага орж ирэх хөрс нь бүрдчихсэн байсан үе л дээ. Ингээд би хурлын үеэр япончуудтай ярилцаж үзсэн юм. Япон улс Дэлхийн II дайны дараа асар хүнд давааг туулсан. Тэр үед залуучууд нь JCI-ийг байгуулсан түүхтэй. Аливаа орон JCI-ийг байгууллаа гэхэд тэднийг өөр нэг улс дааж авч, тусалдаг. Ингээд япончууд Монголд ирээд төр засгийнхантай уулзаж, залуусын ийм байгууллага байдаг юм, танайхыг байгуулахад дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Япончуудын саналыг С.Зориг, Дарханы Чимэдцэрэн, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Да.Ганболд, Б.Жаргалсайхан нар дэмжсэн. Тэд залуучуудын байгууллагыг мэддэг учраас таатай хүлээж авсан л даа. Ингээд би JCI байгууллагыг цаашид удирдаад авч явах хүнтэйгээ хамт Япон руу олон улсын академид нь очиж сурсан. Монголдоо ирэхэд маань С.Зориг бид нар “JCI-Монгол”-оо байгуулъя гэж ярилцсан. Ингээд Төрийн ордонд гишүүдийн хоолны газар орж хуралдаж билээ. Анхны хурал маань 1992 оны наймдугаар сарын 20-иор болсон санагдаж байна. Хурлын шийдвэрээр намайг “JCI-Монгол” байгууллагын анхны санаачлагч гэдэг утгаар Үндэсний ерөнхийлөгчөөр тавьсан. Тэргүүн дэд ерөнхийлөгч нь С.Зориг, Дэд ерөнхийлөгч нь Б.Жаргалсайхан болов. Ингээд манай хэдэн найзууд, бизнесийнхэн, улстөрч залуус нэгдсэн “JCI-Монгол” байгууллага маань 2000 он хүртэл унаж, босч явсан. Энэ нь Монголын эдийн засгийн тэр үеийн толь юм даа.
-Шинэ нийгэмд цоо шинэ байгууллагыг үүсгэхэд мэдээж амаргүй байсан байх. Ямар хүндрэл бэрхшээл тулгарч байв. Санхүүгийн асуудлаа яаж шийдэж байсан бэ?
-Тухайн үед гишүүний жилийн татвар 100 ам.доллар байсан. Одоогийнх шиг тэрбум, тэрбумаар нь төсөл хэрэгжүүлж байгаагүй. JCI бол өөрсдийнхөө оролцоогоор хөрөнгө босгодог ТББ шүү дээ. Бид хөгжлийнхөө 30 жилийн түүхэд төрөөс болон гадны байгууллагаас ганц ч төгрөг авч байгаагүй. Гэхдээ бид мөнгө сайн босгож байсан. Малгай төслүүд нь сүрхий л дээ. JCI-ийн залуус өөрсдөө мөнгөө босгоод төслөө хэрэгжүүлдэг. Төслийг амжилттай явуулахад төслийн захирал, санхүүч гээд бүгдийнх нь идэвх, оролцоо маш чухал. Тухайн үед манай үеийн залуусын сэтгэхүй нь өөр байсан. Намайг Үндэсний ерөнхийлөгч байхад JCI-д орох залуус “Энэ байгууллагад орсноор надад ямар ашигтай байх уу” гэж заавал асуудаг байсан. Би тэр үед “Чиний мөнгө гурав дахин өснө” гэж хэлэх ямар ч боломжгүй шүү дээ. Зах зээлийн нийгэмд шилжиж, ганзгын наймаа эд дэлгэрч байсан үе. Хэн дуртай нь наймаа хийж, тав, арав дахин их ашиг олдог байсан болохоор JCI байгууллагад ороод татвараа төлөөд, бусдаасаа суралцаж, өөрийгөө хөгжүүлж, том бизнес босгох ухаан цөөн байв. “JCI-Монгол” байгууллагын үр шимийг өнөөдөр монголчууд 30 жилийн дараа сайн мэдэрч, ойлгож байна шүү дээ. Анх япончууд олуулаа ирж сургалт их хийдэг байсан. Япончууд хэлэхдээ “Бидэнд хөрөнгө байж болно, та нар мөнгөгүй ч бизнесийн зах зээл нь байна. Хамтарч ажиллахад хамгийн гол нь итгэл байх ёстой” гэдэг байв. Энэ хөрсийг JCI олгож байсан.
-Та “JCI-Монгол”-ыг үүсгэн байгуулж байхдаа 30 жилийн дараахь энэ өдрийг хэрхэн төсөөлж байсан бэ. Анх 20 орчим хүнтэй байсан танай байгууллага өнөөдөр өнөр бүлтэй болсон байна шүү дээ?
-1991 онд НҮБ-ын хуралд очоод орлоцож байхад намайг монгол гэхээр бусад орныхон барьж үзээд л их гайхдаг байсан. “Монгол хаана байдаг юм бэ” гэж асууна. Зарим нь “Аль монгол вэ хятадынх уу, оросынх уу” гэнэ. Тэр цагаас хойш 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийн JCI байгууллагад Монголын JCI өндөрт гарч чадлаа. Дэлхийн JCI-ийн дэд ерөнхийлөгчтэй болсон. Дэлхийн хэмжээний сургагч нарыг бэлдлээ. Манай залуус Африкт очиж сургалт явуулж байна. Ази номхон далайн том хурлыг эх орондоо зохион байгууллаа. Дэлхийн JCI-д монголын залуус сайн явж байгаагийн хэрээр манай орны нэр хүнд олон улсад өсч байна гэсэн үг. Анх 1990 онд манай улсад ардчилсан хувьсгал өрнөхөд залуус эрс өөрчлөлтийг хийж чадсан. Гэвч нийгэм, эдийн засгийн салбарт залуус манлайлагчийн үүрэг гүйцэтгэх нь бага байв. Тиймээс “JCI-Монгол” байгууллага манлайлагчдыг бэлдэж ирлээ. Залуус зөв өрсөдөөнөөр, эрүүл нийгмийг бүтээх ёстой. JCI байгууллага сургалтын маш сайн контентуудтай.
Одоогийн залуусын сэтгэхүй нь өөр болсон. Өнөөдрийн лидерүүд маань 30 жилийн дараа сайхан нийгэм рүү залуусаа уриалаад авч явж байгаа гэж яриад сууж байгаасай. Миний хувьд одоо “JCI-Монгол” байгууллагын үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй. Хэрэв үе үеийн дарга нар байгууллагын үйл ажиллагаанд нь оролцоод байвал дотор нь хуваах эрсдэлтэй. Тиймээс залууст өөрсдөд нь орхидог. Зөвхөн бид зөвлөх л үүрэгтэй. JCI-д хүн алдаж болно. Харин бизнес, улс төрд алдвал том мөнгөөр унаж мэднэ. Иймд JCI-ийн зарчим хатуу, бас ойлгомжтой, ардчилсан үзэлтэй. JCI байгууллага 100 гаруй жилийн түүхтэй болохоор ардчиллын зарчмыг маш сайн баримталдаг. Энд байгаа залуус маш их хөдөлмөрлөж, “нүдүүлж” байж удирдах зөвлөлд орж ирдэг. Тэрнээсээ үндэсний болон дэлхийн байгууллага руу чадвараараа ялгарч гарч ирж чаддаг.
-Ингэхэд та манлайлагч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?
-Миний нэг талархаж явдаг зүйл бол 30 насны босгон дээр энэ байгууллагыг байгуулсан. Ардчилсан нийгмийг залуус байгуулсан. Бид тэдэнд талархах хэрэгтэй. С.Зориг агсан, Э.Бат-Үүл, Баабар нар бидэнд, шинэ нийгмийг манлайлах залууст асар их итгэл үнэмшил өгсөн. JCI байгууллагын гол концеци нь нийгмийг хөгжүүлэхэд залуучуудаа яаж манлайлж, зөв залах уу гэдэгт чиглэдэг. Ер нь аливаа түүхийг бүтээхэд манлайлагч нараас шууд шалтгаалдаг. Сайн удирдагч манлайлагч бусдыгаа залж, чиглүүлээд, дагуулаад хөгждөг. Ус хэвгийгээ дагаад урсдаг шиг манлайгч нар зөв залж, чиглүүлж явах учиртай.
-Ярилцлагынхаа төгсгөлд “JCI-Монгол” байгууллагын ирээдүйд оруулах хувь нэмрийг хэрхэн хардгиыг тань сонирхъё?
-JCI-ийн тунхагт “Хувь хүнээр бус хуулиар зохицуулдаг засаг төртэй байна” гэж байдаг. Одоо харахад хувь хүн нь ихэнхдээ хуулиас илүү шийдвэр гаргадаг засаг төртэй явж иржээ, бид. Тэгвэл одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ JCI-ийн идэвхтэй гишүүн байсан болохоор үүнд том акцент өгч, засгийн түвшинд тавьсанд талархууштай. 1992 онд бага зэрэг засвар хийж, 30 жилийн өмнө тавьж байсан тунхагийг одоо төр засаг маань хэрэгжүүлэх нь зөв юм гээд явж байна.
Ерөнхийдөө бид тунхаглалынхаа үндсэн дээр зарчмуудаа л дагаж явах ёстой. Залуучууд хичнээн өөрчлөгдөхийг бид мэдэхгүй. Тэдний бодож байгаа сэтгэхүй, тэмүүлж буй итгэл үнэмшлийг таашгүй шүү дээ. Үнэнийг хэлэхэд, миний хувьд анх “JCI-Монгол”-ыг байгуулчихаад 30 жилийн дараа ийм байна гэсэн ямар ч төсөөлөлгүй явсан. JCI бол 30 жил тогтвортой сайн ажиллаа. Өөрсдийнхөө үүргийг ч нийгэмд хангалттай гүйцэтгэж ирсэн. Энэ байгууллагыг өдий болтол сэтгэл гарган удирдаж ирсэн үе үеийн үндэсний ерөнхийлөгч нар, манлайлагч залуус, гишүүддээ талархаж явдгаа хэлмээр байна. Энэ байгууллагыг өсч өндийхөд анхнаас зүтгэсэн хүмүүстээ ч баярладаг. “JCI-Монгол”-ыг олон улсад гаргаж ирэхэд оюуны чадамж сайтай, гадаад хэлний мэдлэгтэй залуус Монголын нэр хүндийг сайн авч явж байна. Энэ байгууллагыг авч явахад манай залуус менежментээ маш зөв авч явж ирсэнд нь талархууштай.
| Д.Галсанбуян: “JCI-Монгол” байгууллагын 30 жилийн өмнө бичсэн тунхаг төр засгийн бодлого болжээ |
|
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
Манай сагсан бөмбөгийн баг, Узбекистаны багийг 21:14-өөр хожлоо
2025-10-27 17:27:22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
2025-10-27 17:15:00
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
2025-10-27 16:45:14
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
2025-10-27 16:38:05
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |