Баянзүрх дүүргийн Засаг дарга болон холбогдох алба хэлтэс хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хуралдаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, холбогдох яам, мэргэжлийн байгууллагад уламжлах талаар санал солилцлоо.
Баянзүрх дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны бүртгэлтэй 35277 хүүхэд амьдардаг. Үүнээс 2021-2022 оны хичээлийн шинэ жилд Баянзүрх дүүргийн 28979 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагджээ. Тэгвэл 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн тухайд 35277 хүүхэд бүрэн хамрагдана. Харин харьяалал өөр, түр оршин суудаг 4650 хүүхдийг цэцэрлэгт хамруулахад хүндрэл үүссэн. Энэ асуудлыг цомцог гэр, түрээсийн байр ашиглах зэргээр зохицуулалт хийж, холбогдох яам хэлтэст яаралтай мэдээлж арга хэмжээ авахуулах үүргийг дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өглөө.
Тэрбээр “Баянзүрх дүүргийн 43 хорооноос 22 хороонд цэцэрлэгийн хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдсэн. Үлдсэн 21 хорооны асуудлыг шийдвэрлэхийн тулд түрээсийн байр ашиглах, цомцог гэрийн тоог нэмэгдүүлэх, боломжит байршилд цэцэрлэгийн зориулалтын барилга худалдаж авах зэрэг ажлыг холбогдох боловсролын яамтай хамтран ажиллаж яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Ингэснээр Баянзүрх дүүргийн бүх хүүхэд багачууд цэцэрлэгт хамрагдаж, үүнийгээ дагаад хандив нэрээр цэцэрлэгт элсүүлэх байдал зогсоно. Мөн хамгийн чухал нь хүүхэд бүрээ цэцэрлэгт хамруулж чадсан эцэг эхчүүд ажил хийх бүрэн боломжтой болох юм. Тиймээс цоожтой хаалганы цаана хүүхдийг үлдээлгүй 2022 оны арванхоёрдугаар сард багтааж дүүргийн бүх хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй” гэсэн юм.
Цомцог гэр, түрээсийн байр бол энэ хичээлийн шинэ жилдээ түр зохицуулалт хийгдэж буй ажил. Харин цаашид Баянзүрх дүүрэгт шаардлагатай цэцэрлэг, сургуулийг нэмэх ажлыг Баянзүрх дүүргээс зохион байгуулна. Энэ хүрээнд наймдугаар сарын 12-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд болон түүний баг хамт олон, Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч зэрэг хүмүүстэй уулзаж хороо бүрд дор хаяж нэг сургууль, цэцэрлэгтэй болгоход шаардлагатай төсөв, санхүүгийн мэдээллийг өгөхөөр болжээ.
| Н.БАЯНМӨНХ: Баянзүрх дүүргийн бүх хүүхдийг арванхоёрдугаар сарын 1 гэхэд 100 хувь цэцэрлэгт хамруулахыг хичээж байна |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |