• Өнөөдөр 2025-04-30

НАРШСАН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

2023-07-17,   4057

     Зуны улиралд наранд цохиулж, арьс гэмтэхээс гадна бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Бид үүнийг нарших хэмээн нэрлэдэг бөгөөд хэт нарны шууд тусгалд удаан хугацаанд байснаас болдог. Тэгвэл наршихаас урьдчилан сэргийлэх болон наршсан үед ямар арга хэмжээ авах талаарх мэдээллийг хүргэж байна.

Урьдчилан сэргийлэх

  • Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх
  • Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх
  • Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөж,толгойгоо ойр ойрхон норгох буюу нойтон алчуур, малгай хэрэглэх
  • Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уух, хэт хөлдөөсөн зайрмаг, мөс, хэт хүйтэн ус, ундаа уух нь хоолой өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг.

Наршсан үед илрэх шинж тэмдэг

  • Дотор бачуурч, бие нозоорох
  • Дотор муухайрах, бөөлжих, суулгах
  • Бага зэрэг халуурах
  • Ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямрах
  • Нүд харанхуйлж, толгой эргэх
  • Бие суларч тамир тэнхээ алдах
  • Толгой эргэж, өвдөх
  • Цээж багтран амьсгаа цухалдах
  •  Царайны өнгө цонхийж цайх
  • Хөлс гарах нь багасах/ ихсэх/
  •  Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах

Наршсан үед авах арга хэмжээ

  • Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандан үзүүлж зөвлөгөө авах
  • Буцалсан усыг хөргөөн задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж хэвших
  • Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх
  • Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчин бүрдүүлэх
  • Хэрэв халуурвал хүйтэн жинг толгой, шилэн хүзүү орчимд тавьж халуунаа бууруулах
  • Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй



 


НАРШСАН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-30 12:30:35
    Амангүл: Наргисан хүүхэд гэдэс нь гүйлгэхэд ямар эм өгөх бэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188