Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ нь “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” /LEEAP/ болон төслийнхөө үр дүнг тайлагналаа.
Тус төсөл нь эрчим хүч хэмнэх, агаарын бохирдлыг бууруулах, барилга байгууламжийн ашиглалтыг уртасгах, иргэдийн тав тухтай амьдрах орчныг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Төслийн үр дүнг хүлээлгэн өгөх арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ
“Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслөөр гэр хорооллын 22 сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэлийн ажил, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг ил тод болгоход чиглэсэн болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөлтийг бэхжүүлэх олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн бодлогын түвшинд “Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулсан нь чухал үр дүнтэй ажил болсныг онцлох нь зүйтэй юм. Цаашид төслийн хүрээнд олж авсан сайн туршлагад үндэслэн хөрөнгө оруулалтын ажлуудыг илүү нээлттэй, оновчтой болгож, эрчим хүчний хэмнэлтийг хэрэгжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх ажлуудыг үргэлжлүүлэн хийж, хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна” хэмээв.
.jpg)
Энэ үеэр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн удирдагч Др.Дуняа Хоффман “хэрэглэж буй эрчим хүчээ бууруулахын тулд барилга байгууламж, ялангуяа сургууль, цэцэрлэгүүдийн дулаан алдагдлыг багасгаж, цаашлаад эрчим хүчний ашиглалтыг бууруулах нь чухлыг” хэлж байв.
Мөн тэрбээр 2018 оноос төслийг амжилттай хэрэгжүүлж, үүний үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, төслийн үр дүнг албан ёсоор хүлээлгэн өгч байна гэдгийг онцоллоо.
.jpg)
“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн бүрэлдэхүүн хэсгийн менежер С.Түвшинхүү
“Хуучин системийн үед барьсан угсармал орон сууц, сургууль, цэцэрлэгийн эрчим хүчний хэрэглээ өнөөдрийн норм дүрмийн шаардлагаас даруй 2-3 дахин илүү байна. Иймд стандартад нийцүүлж, сэргээн засварлах, шинээр барьж буй барилга, байгууламжийг эрчим хүчний хэмнэлттэй болгох боломжийг туршиж, нэвтрүүлсэн. Барилга, байгууламжийг дулаалснаар ашиглалтын хугацааг мөн нэмэгдүүлдэг” гэлээ.
| Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн үр дүнг тайлагналаа |
|
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |