Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагт Түүхийн шалгалтаар орон даяар эхэлж байна. Үдээс хойш 14:00 цагт Англи хэлний шалгалтаар үргэлжилнэ. Харин маргааш буюу 24-нд Хими, Газар зүй, Нийгэм судлал, 25-нд Биологи, Математик, 26-нд Физик, Орос хэл, Монгол хэл гэсэн хуваариар явагдана.
Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдыг хоёрдугаар сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 25-ны хооронд бүртгэсэн. Энэ жил улсын хэмжээнд 36253 шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлсэн.
Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагч дараах бичиг баримтыг шалгалтын байранд авч очих шаардлагатай. Үүнд:
-
Иргэний үнэмлэх болон дүйцэх бичиг баримт
-
Бүртгэлийн хуудас /Шинэ төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч, сургуулийнхаа захирлаар гарын үзэг зуруулж, тамга даруулж баталгаажуулах бол өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байна/
-
Суудлын хуваарь
-
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Анхаарах зүйлс:
-Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчид шалгалтын байранд нэг цагийн өмнө очсон байх ба шалгалт эхлэхээс 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой. Хоцорсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй тул байх дүрэмтэй.
-Шалгуулагч нь зөвшөөрсөн бичиг баримтаас бусад буюу ном, дэвтэр, ноорог цаас, тооны машин, гар утас, томьёо гэх мэт зүйлс авч орохыг хориглоно.

| Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ |
|