• Өнөөдөр 2025-05-19

З.Мэндсайхан: Эмээлтэд бэлтгэсэн махнаас цогцос хадгалах бодис илэрсэн гэдэг худлаа мэдээлэл

2022-06-02,   750

      Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд өнөөдөр мэдээлэл өгсөн юм.
      Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Мал махтай холбоотой асуудал олон жил хуримтлагдсан асуудал юм. Албан ёсны зөвшөөрөлтэй Нийт 15  аж ахуйн нэгж дулааны аргаар мах боловсруулах эрхтэй. Энэ эрхийг бид өгдөггүй. БНХАУ-ын гаалийн байгууллага олгодог журамтай. Хятадын гаалийн байгууллага 60 орчим аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн мал эмнэлгийн гарал үүслийн бичигт үндэслэж бид мах экспортлох зөвшөөрөл олгодог.

Асуудал үүсгээд буй аж ахуйн нэгжүүд хүсэлт гаргаагүй байсан. Учир нь зөвшөөрөлгүй. Бид нийслэл рүү орж ирж буй мал, махан дээр хяналт, шалгалт тавьж ажиллаж байна.

       Иргэдийн төр захиргааны байгууллагад итгэлтэй байхыг хүсэж байна. Эмээлт дээр байгаа аж ахуйн нэгжүүд шинжилгээний бичиг авсны дараа экспортлох эрхээ авдаг. Тиймээс шаардлага хангаагүй тохиолдолд энэ мах экспортод гарах боломжгүй. Мөн манай байцаагч нар бүх мах, сүү, сүүн бүтээгдэхүүн дээр хяналт тавьж ажиллаж чадаж байгаа. Иймд иргэдийг төр захиргааны байгууллагад итгэлтэй байхыг хүсэж байна. Харин Эмээлтэд байгаа экспортоор гарах асуудал дээр бол аж ахуйн нэгжүүд, гаалийн шинжилгээнд орсны дараа эрхээ авдаг. Тэгэхээр одоо үүсээд буй мал, махны асуудалд 2-3 хан аж, ахуйн нэгжүүдийн асуудал боловч бүгдийн төлөөлөл болж байна. Гаалийн ерөнхий газраас хийсэн шинжилгээнд тэнцээгүй, мах махан бүтээгдэхүүнийг Улаанбаатарт нэвтрүүлэхгүй байх тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Мөн Эмээлтэд бэлтгэсэн махнаас цогцос хадгалах бодис илэрсэн гэдэг худлаа мэдээлэл. Дулааны аргаар бэлтгэсэн махыг иргэдийн хүнсэнд нийлүүлээгүй”  гэв.
 
 

З.Мэндсайхан: Эмээлтэд бэлтгэсэн махнаас цогцос хадгалах бодис илэрсэн гэдэг худлаа мэдээлэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-03 08:27:03
    Баян: мах яах бээ сайдаа....мал эмнэлгийн газрын хариуцлаггүй хүмүүстэй арга хэмжээ тооц...малын өвчнөөс монгол улс салахаа байгаад 3 жил боллоо сайдаа...яачихсан хүмүүс гэхээр ийм дорой байдаг бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-02 13:53:32
    бб: мэндсайханыг огцруул
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-02 13:41:46
    Зочин: Босох хэрэгтэй юм байна.буудах хэрэгтэй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188