Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй дээр маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдол их гарсаар байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм, журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч байна хэмээн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Нөгөө талаас допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь төдийлөн үр дүнтэй бус зөвхөн хэрэглэсэн бөх, харваачид хариуцлага тооцох, тодорхой хугацаанд баяр наадамд оролцох эрхийг хасах байдлаар явж ирсэн нь допинг хэрэглэхийг зөвлөж, хэрэглүүлж байгаа дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэг нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, энэ хөшүүрэг үр дүнтэй байж чадахгүй байна гэж хууль санаачлагчид үзжээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд үндэсний шагайн харвааг зохион байгуулах талаар зохицуулалт байхгүй боловч 1998 оноос эхлэн улс, аймаг, нийслэл, сумын баяр наадамд дөрөв дэх төрөл болон зохион байгуулагдаж, өөрийн дүрмээр зохицуулагдаж ирсэн. Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагад үндэслэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа гэлээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны тавдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 онд хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Монголын үндэсний бөх, сурын харваачаас авах допингийн шинжилгээ, давтан шинжилгээ, допингийн хариуг нийтэд мэдээлэх, үүнтэй холбоотой гарсан гомдол, маргааныг шийдвэрлэх зохицуулалтыг олон улсын дүрэм, журамд нийцүүлэн боловсронгуй болгох, сэргээш хэрэглэсэн тохиолдолд оногдуулах хариуцлагын тогтолцоог бий болгох, Үндэсний баяр наадмын шагайн харвааг зохион байгуулах, чимэг цол олгохтой холбоотой зохицуулалт болон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны чиг үүргийг нарийвчлан зохицуулах зорилтыг дэвшүүлсэн. Түүнчлэн 2010 оны аравдугаар сард НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (Юнеско)-ын “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д монгол наадмыг бүртгэсэн бөгөөд эрийн гурван наадам (бөх, хурдан морины уралдаан, сурын харваа багтана) нь Монголын эртний уламжлалт баяр наадмын зан үйл гэж тодорхойлж өгсөн. Уг жагсаалтад бүртгүүлснээр монгол наадам нь Монголын соёлын өв болохын хувьд уламжлалт байдлаар цаашид хадгалж үлдээх үүргийг манай улс хүлээх болсон гэж байлаа.
Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны зургаадугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт зургаан удаа, давхардсан тоогоор 54 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орж хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалт өөрчлөгдсөн байна. Эдгээр өөрчлөлтийн тухайд голлон бөх, уяач, сурын харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг бий болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт 2004, 2007, 2013, 2014, 2014, 2017 онуудад орсон байна. Дээрх нэмэлт, өөрчлөлтүүдээр хууль хоорондын болон Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зүйл, хэсэг, заалтын уялдаа холбоо алдагдах, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болсон төдийгүй шинээр нэр томьёог тодорхойлох, хариуцлагын механизмыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын “D.Parliament.mn” цахим системд байршуулсныг С.Бямбацогт гишүүн танилцуулгадаа онцлоод Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн үндэсний их баяр наадмыг мэргэжлийн спортоос хэрхэн ялгаж цэгцлэх талаар болон маргаантай асуудлыг журам, стандартаар зохицуулахаас илүү хуулиар зохицуулах боломж бий эсэх, хууль хэрэгжиж эхлэх хугацааг 2025 он гэж заасан үндэслэлийн талаар, бүсийн шинжтэй томоохон наадмыг хэрхэн зохицуулах талаар; Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт эрийн гурван наадмын төрөлд шагайн харваа нэмэгдсэн үндэслэл, хэрэв энэ төрлийг нь нэмэх бол наадмаар болдог бүхий л уралдаан тэмцээнийг энэ хуулиар зохицуулахаар хуулийн хамрах хүрээг өргөтгөх боломжтой эсэх, эрлийз болон монгол морины асуудлыг журмаар зохицуулахаар төсөлд тусгасан нь үүсээд байгаа маргааныг зохицуулж чадах эсэх, уг асуудлыг хуулиар зохицуулах боломж бий эсэх, цаашид морьдоо эрлийз, монголоор нь ялгах нь зөв эсэх, 2021 онд Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан өндөр чансаатай наадмаар шөвгөрсөн бөхчүүдэд цол, чимэг олгохтой холбоотой бидний санаачилсан хуулийн төслийг энэ хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх, эсхүл энэ хуулийн төсөлд тусгах боломж бий эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар морь унах хүүхдийн насны хязгаар болон морьдийг сэрвээний өндрөөр нь хэмжих нь зохимжтой эсэх, үндэсний баяр наадам зохион байгуулах төсвийн хяналт болон баяр наадмыг хил залгаа аймгуудын зэргэлдээ сумдууд хамтран зохион байгуулах боломж бий эсэх, баяр наадмын бүртгэлийн талаар; Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уралдах морьдыг бүртгэхдээ заавал удмын сантай нь нийцүүлэн шалгах нь хэр зохимжтой талаар, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн энэ хууль мөрдөгдөж эхэлснээр допингийн асуудлаас үүдэн цолоо хураалгасан бөхчүүдийн цол сэргэх эсэх, 2003 оноос хойшхи бөхийн цол, амжилтын эрэмбийг хэн тогтоох, манайд худалдаалагдаж байгаа эмийн орц, найрлагыг шинжлэн тогтоодог эсэх талаар; Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Допингийн эсрэг үндэсний байгууллага гэж ямар байгууллагыг ойлгох, Допингийн эсрэг үндэсний дүрмийг батлах хүртэлх түр журмын талаар; Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Үндэсний спортын холбоо гэж ямар байгууллагыг ойлгох, хурдан морьны стандарт гэж ямар стандарт байгаа талаар; Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуулийн төсөлд зарим төрлийн харилцааг журмаар зохицуулах нь оновчтой эсэх, морин уралдаантай холбогдох стандартыг холбогдох яам нь боловсруулж оруулж ирэх боломжийн талаар тус тус асуулт асууж, хариулт авсан болно. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд бөхчүүдийг допингоос ангид байлгахтай холбоотой зохицуулалтыг хуулийн төсөлд онцгой анхаарах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат олон нийтийг талцуулдаг эрлийз морьд болон бөхчүүдийн допингийн асуудлыг онцгой анхаарч, шаардлагатай зохицуулалтыг төсөлд тусгах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Дэлхийн допингийн эсрэг код, Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, WADA /Дэлхийн допингийн эсрэг агентлаг/-ийн дүрэм журмуудыг бүрэн мөрдөж чадахгүй байгаа талаар саналаа илэрхийлсэн болно.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв.
Улсын Их Хурлын гишүүд хурдан морины стандарт гэдгийг хэрхэн ойлгох, допингийн шинжилгээг монголдоо хийх боломжийн талаар, наадам хэсч найраа хийдэг асуудлыг хэрхэн зохицуулах талаар тодруулсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар Монголд адууны гурван стандарт бий бөгөөд үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр, мөн энэ хоёрыг нийлүүлсэн стандарт гэж байдаг аж. Даагыг 120 см-ээс өндөргүй гээд стандарт тогтоосон байдаг юм байна. Үүлдэрлэг байдлаар стандарт тогтоох нь асуудал дагуулдаг гэдгийг сайд онцлоод цаашид монгол морины цуснаас шинжилгээ авч, геномын дарааллыг тоолж, стандартыг нь батлах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа хэмээсэн. Тэр хүртэл шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу хурдан морьдыг сэрвээний өндрийг хэмжин стандарт тогтоон уралдуулна гэлээ.
WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмийн дагуу Монгол Улс өөрийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийдэг болох ёстой юм байна. Үндэсний баяр наадмыг нэгэн өдөр хийнэ хэмээн төсөлд тусгаад байгаа бөгөөд онцгой байдал зарласан, цар тахал дэгдсэн үед Засгийн газар, Засаг даргын шийдвэрээр өөр өдөр хийхээр томъёолсон аж. Ингэснээр наадам хэсч найраа хийдэг асуудлыг зохицуулна хэмээн үзэж буй юм байна.
Улсын Их Хурлын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ
| Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |