Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон улсын байгаль орчны сайд Ц.Ямагүчи, дэд сайд Т.Оока нартай уулзаж, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, усны менежмент, нүүрстөрөгчийн хий шингээлт, биологийн олон янз байдал, агаар орчны бохирдол, заг хамгаалал, Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа зэрэг өргөн сэдвээр санал солилцож, байгаль орчны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг хугацаанд тус улсад айлчлал хийж, биечлэн уулзаж байгаад Япон Улсын Байгаль орчны сайд Ц.Ямагүчи, дэд сайд Т.Оока нар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд талархаад, цаашид хоёр орны хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлж байв.
Талууд үргэлжлүүлэн байгаль орчныг хамгаалах асуудалд дэлхийн болон бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд олон талт, үр дүнтэй ажлуудыг хамтран хийж хэрэгжүүлэхээр ярилцав. Тухайлбал, хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга Хөвсгөл нуурыг хамгаалах чиглэлээр тус нууранд живсэн 28 машин, техник, онгоцыг татан гаргах ажиллагааг Япон Улс бүрэн дэмжиж ажиллахаа тус уулзалтаар илэрхийллээ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Хөвсгөл нуур нь манай улсын нийт цэнгэг усны 74.6 хувийг эзэлдэг стратегийн чухал ач холбогдолтой нуур юм. Нууранд живсэн 28 машин, техникийн тав нь дотроо шатахуунтай учир эн тэргүүнд татан гаргах зайлшгүй шаардлага тулгараад байгаа билээ. Живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 1985 онд живсэн хөлгийг амжилттай татан гаргаж чадсан билээ. Тус ажиллагааны хүрээнд Хөвсгөл нууранд живсэн 28 машин, техникийг 2024 онд бүрэн татан гаргахаар төлөвлөгөөт ажлууд шат дараатай хийгдэж байна.
| Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааг Япон улс дэмжиж ажиллана |
|
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |