Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон Улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Т.Ватанабэтэй уулзав.Уулзалтын эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон Улсын Газар дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайдад Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэндийг хүргээд, дараагийн 50 жилд хоёр орны харилцаа бүхий л салбарт шинэ шатанд хүрч, хөгжинө гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээг хамтатган уламжлав.
Ташрамд дурдахад, 1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсон бөгөөд энэ жил 50 жилийн ой тохиож байгаа билээ.Талууд үргэлжлүүлэн аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаг үеийн тулгамдаж буй асуудал, цаашид урт удаан хугацаанд тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллах чиглэлээр санал солилцож, бүс нутгийн аялал жуулчлал, эдийн засгийг сэргээх чиглэлээр харилцан хамтран ажиллахаар болсон юм.
"Ковид-19" цар тахлын эрчим намжиж байгаа хэдий ч аялал жуулчлалын салбар хэвийн түвшинд хүрч ажиллах хүртэл тодорхой цаг хугацаа шаардаж байгааг Япон Улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Т.Ватанабэ яриандаа дурдаад, тус улсын хувьд цөөн тооны групп аялал жуулчлалыг тавдугаар сарын 17-ний өдрөөс албан ёсоор зөвшөөрч, хилийн хяналтыг үе шаттайгаар сааруулахаар төлөвлөж байна гэж ярив. Түүнчлэн цаашид Япон Улс цар тахлаас улбаалсан хилийн хяналт, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг шат дараатай сааруулах чиглэлээр анхаарч ажиллаж байна гэсэн юм.
Түүнээс гадна Ковид-19 цар тахлаас өмнө буюу 2019 онд Монголоос Япон Улсад 31 мянган жуулчин, харин Японоос Монгол Улсад 24 мянган жуулчин харилцан зочилж байсан бол энэ жил манай улсын 1685 жуулчин Япон Улсад иржээ. Тиймээс цаашид хоёр орны жуулчдыг урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх чиглэлээр анхаарч, хамтран ажиллах саналтай байгаагаа Япон Улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Т.Ватанабэ илэрхийлж байв. Мөн тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ Монгол Улсыг гадаадад тэр дундаа Япончуудад таниулах асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлоод, намар есдүгээр сард тус улсад болох аялал жуулчлалын үзэсгэлэнд өндөр ач холбогдол өгч оролцохыг урьсан юм.
Уулзалтын төгсөлд талууд хоёр орны “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлын талаар ярилцаж, санал нэгдэв. Уг уулзалтад Япон Улсад суух элчин сайд Д.Батжаргал, ЭСЯ-ны зөвлөх У.Өлзийням нарын албаны төлөөлөл оролцлоо
| Япон Улс групп жуулчин хүлээн авч эхэллээ |
|
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |