• Өнөөдөр 2025-05-17

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлтийг "e-Mongolia" системээр гаргах боломжтой болжээ

2022-05-04,   514

              Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ "e-Mongolia" системээр дамжуулан гаргах боломжтой болжээ. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал "Эмнэлгийн хуудас буюу листийг энэ оны нэгдүгээр сарын 17-ноос цахимаар олгож эхэлсэн. Ингэснээр даатгуулагч, иргэн олон шат дамжлага дамжиж цаг хугацаа, зардал гаргахгүйгээр эмнэлгийн листээ бичүүлж авах боломж бүрдээд буй. "e-Mongolia" системээр хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах боломжтой. Энэ оны нэгдүгээр сарын 17-ноос дөрөвдүгээр сарын 25-н хүртэл цахимаар 48 мянган цахим эмнэлгийн хуудас буюу лист бичүүлж тэтгэмжээ авсан байна" гэлээ. 
 
Үйлчилгээ авахдаа:
  •  www.e-mongolia.mn сайтад нэвтэрч орох
  • Үйлчилгээнүүд цэсээс Нийгмийн хамгаалал гэсэн дэд цэс рүү орох
  • Нийгмийн хамгаалал дэд цэс дотор Даатгал гэсэн үйлчилгээ бий
  • Даатгал гэсэн үйлчилгээн дээр дармагц жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлт гэсэн үйлчилгээг авах боломжтой.
 
 

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлтийг "e-Mongolia" системээр гаргах боломжтой болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188