Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Ивээлт цамхаг констракшн” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны иргэдтэй уулзаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэлээ.
“Ивээлт цамхаг констракшн” ХХК нь тус хороонд дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгчээр шалгаран ажиллаж буй бөгөөд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэдэд дахин төлөвлөлтийн талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар “Өнгөрсөн жилүүдэд дахин төлөвлөлтөд иргэдийн итгэх итгэл алдарсан нь харагддаг. Дахин төлөвлөлтөөс шалтгаалан иргэд хохирсон учраас болгоомжлол өндөр байгаа. Үүнтэй холбоотойгоор дахин төлөвлөлтөд олон хүндрэл, бэрхшээл гарч байна. Өнгөрсөн хугацаанд ажлын гүйцэтгэл хангалтгүй аж ахуйн нэгжүүдийн эрхийг цуцалсан. Одоогоор Улаанбаатар хотод 48 талбарт аж ахуйн нэгжүүд дахин төлөвлөлтийг хийж хэрэгжүүлж байгаа. Мөн дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхийн тулд зарим том талбарыг жижиглэн, сонгон шалгаруулалтыг зарлаж эхэлсэн. Өнөөдөр уулзалтад ирсэн иргэд дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа ч шалгарсан аж ахуйн нэгжүүд иргэдийг хохироовол яах вэ гэсэн айдас байна. Мөн газрын үнэлгээтэй холбоотой асуудал ч бий. Иймд бид аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгавар өглөө. Иргэд, аж ахуйн нэгжтэй гурвалсан уулзалтыг дахин хийнэ. Зөвхөн энэ талбар төдийгүй дахин төлөвлөлтийн бүх талбарт аж ахуйн нэгжүүдтэй хамтарч, гурвалсан уулзалтуудыг хийхээр төлөвлөсөн” гэлээ.
Иргэд газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжтэй холбоотой зарим маргааны талаар санал, гомдлоо хэлж байлаа. Иймд Нийслэлийн Засаг даргын орлогч иргэдтэй дахин уулзаж, илүү ойр ажиллах, үүсэж буй хүндрэлийг шийдэхийг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид үүрэг болгосон юм.
| Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх төслийг эрчимжүүлэхээр ажиллаж байна |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |