Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын дагуу Баян-Уул суманд 60 толгой монгол тарвагыг нутагшуулжээ.
Тодруулбал, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын дагуу орон нутгийн төсвийн 20 сая төгрөгийн санхүүжилтээр Баян-Уул сумын Алтангадас багийн Ловон, Хүйсийн говь багийн Улаан дэлд нийт 60 толгой монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг "Авралын эрэлд" ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байна. Нутагшуулсан гурван хэсэг газарт, БОАЖГ-ын байгаль хамгаалагч Т.Ганбаатар, Монгол элсний цогцолбор газрын улсын тусгай хамгаалалтай газрын захиргааны шинээр томилогдсон нутгийн иргэн Б.Батзориг нар байнгын хараа хяналт тавихын зэрэгцээ тодорхой давтамжтай бүртгэл мониторинг, автомат камерын мэдээлэл цуглуулах ажээ.
Ил 60 толгой тарвагыг 2019 онд тарваганы нөөцийн үнэлгээ тогтоосон Дарви сумын Дарвийн нуруунаас орон нутгийн удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр барих болон нутагшуулах, үйл ажиллагаанд МХГ-ын Байгаль орчин хяналтын улсын байцаагчтай хамтран акт үйлдэн, хяналт тавьж ажилласан байна.
| Монгол тарвага сэргээн нутагшууллаа |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |