Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны тавдугаар сарын 2-5-ны өдрүүдэд БНСУ-д хийж байгаа албан айлчлал олон улсын байгууллагуудын уулзалтаар үргэлжилж байна. Монгол Улсад 2015 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 20 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Грелмарк болон тус сангийн албаны бусад төлөөллүүдтэй БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзаж, санал солилцлоо.
Уулзалтаар талууд, өнгөрсөн 7 жилийн хугацаанд манай улсад хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн хийгээд цаашид хүлэмжийн хийн шингээлт, уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицол, ойн тогтвортой менежмент зэрэг байгаль орчны салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон юм. “Уур амьсгалын ногоон сан”-гаас өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 20 орчим төсөл хэрэгжиж, 400 орчим сая долларын санхүүжилт хийгдсэн байна. Мөн хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн тухайд сэтгэл хангалуун байдаг гэж тус сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарк уулзатын үеэр яриандаа дурдаад, Монгол Улс нь төсөл хэрэгжилт дээр жишиг улс гэдгийг онцлов.
Түүнчлэн энэ оны буюу 2022 оны аравдугаар сард тус сангийн удирдах зөвлөлийн хурал болно. Энэ хурлыг Монгол Улсад зохион байгуулах саналтай байна гээд, 2015 хойш хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнтэй газар дээр нь очиж танилцах хүсэлтэй байгаагаа тус сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарк илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байгаа байгаль, экологийн асуудал тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, ойн тогтвортой менежмент, хүлэмжийн хий шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх саналтай байна гээд, ирэх аравдугаар сард хийхээр төлөвлөж буй уур амьсгалын ногоон сангийн удирдах зөвлөлийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахыг албан ёсоор урьсан юм.
| Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарктай уулзалт зохион байгууллаа |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |