• Өнөөдөр 2024-05-13

“Амиа хорлоно” гэсэн захиа үлдээгээд явсан охиныг голын эргээс олжээ

2022-05-02,   829

Цагдаагийн байгууллагад өнөөдөр 2022 оны тавдугаар сарын 2-ны өдөр “14 настай эмэгтэй хүүхэд ангийнхаа  хүүхдүүдэд “амиа хорлоно” гэх утгатай захиа бичиж үлдээгээд өнөөдөр хичээлдээ ирээгүй байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид ажиллаж, охиныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах голын орчим байхад нь олжээ.

                    Иймд эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч нараас хүүхэдтэй ярилцах, сэтгэл зүйн байдалд анхаарч байх, хүүхдийн насны онцлогт тохируулан хамтдаа асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэхийг холбогдох байгууллагаас зөвлөж байна.

 


“Амиа хорлоно” гэсэн захиа үлдээгээд явсан охиныг голын эргээс олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188