• Өнөөдөр 2025-05-17

Д.ТОГТОХСҮРЭН: Төрийн хяналт шалгалтууд явдгаараа явна

2022-05-02,   268

     УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулсан юм. 
 
    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” гаргаж ажиллаж байгаа. Энэ хүрээнд бизнест дарамт болж байгаа зарим хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ дөрөвдүгээр сард энэ асуудлыг хэлэлцээд, хэлэлцэх эсэхийг дэмжсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллаж байна. Сая анхны хэлэлцүүлэг хийгдэх явцад гишүүдийн байр суурийн зөрөө их байсан. Бүх төрлийн хяналтыг зогсоох нь буруу юм гэдэг гишүүдийн байр суурь давамгайлж байсан. Тиймээс энэ асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан. Бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барсан хуулийн гол концепц бол Төрийн хяналт шалгалтууд явдгаараа явна, харин төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг бүрэн зогсооё гэдэг хуулийн төсөл. Өнөөдөр намын бүлэг энэ асуудлыг нэлээд нухацтай хэлэлцээд Засгийн газраас Төрийн хяналт шалгалтын тухай шинэчилсэн найруулгын төслийг яаралтай өргөн барих хэрэгтэй байна гэж үзэж байгаа юм. Энэ хуулийн төслийг өргөн барьсны дараа түр зогсоохтой холбоотой хуулийн төслийг хамтатгаж хэлэлцэхгүй бол энэ олон хяналт шалгалтаас дундаас нь тодорхой хэдэн хяналт шалгалтыг сугалж аваад ярих нь өрөөсгөл байна гэж үзлээ. Тиймээс Засгийн газар ойрын үед Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай Их хуралд өргөн барь. Үүний дараа хэлэлцэх эсэхийг нь шийдээд энэ хоёр хуулийг хамтатгаж хэлэлцээд нэг ажлын хэсэг гаргаж ажиллуулах нь хууль зүйн хувьд ч, ажлын уялдаа холбооны хувьд ч хэрэгтэй юм гэж бүлэг үзлээ.
 
Мөн өнөөдрийн хурлаар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл сонссон. Их хуралд хүчирхийллийн эсрэг лобби бүлэг бий" гэлээ.

Д.ТОГТОХСҮРЭН: Төрийн хяналт шалгалтууд явдгаараа явна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188