• Өнөөдөр 2025-05-17

Нөөцийн мах худалдаж буй цэгийн тоо нэмэгдэж 556 боллоо

2022-05-01,   448

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Хан-Уул дүүргийн зургаа, долдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Яармагийн “ГЭСАК”, “Сутай” хүнсний дэлгүүр, “52 зах”-аар орж хуулийн хэрэгжилт болон нөөцийн махны борлуулалтын явцтай танилцав. Иргэд энэ жил худалдаанд гаргаж буй нөөцийн махны чанар сайн, тарган байгаа талаар хэлсэн байна.
 
     ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы танилцуулснаар, өнгөрсөн намар нөөцийн махны 70 хувьд хонь, 30 хувьд үхэр, багахан хувьд ямааны мах бэлтгэжээ. Үнийн хувьд үхрийн мах кг нь 8900 төгрөг, хонины мах кг нь 7950 төгрөг, гулуузаараа кг нь 7750 төгрөг, ямааны мах кг нь 7100 төгрөгийн үнээр хэрэглэгчдэд хүрч байгаа аж.
 
Нийслэлийн хэмжээнд 460 цэгээр нөөцийн мах борлуулж байсныг 556 болгон нэмэгдүүлжээ.
 
Ерөнхий сайд нөөцийн махны чанар, хүртээмжийг сайжруулах тал дээр салбар яам болон нийслэлийн удирдлагууд сайн ажиллаж байгааг хэлээд, цаашид цэгийн тоо, хүртээмжийг иргэдэд илүү ойртуулах тал дээр үргэлжлүүлэн анхаарч ажиллах хэрэгтэйг онцлов.

Нөөцийн мах худалдаж буй цэгийн тоо нэмэгдэж 556 боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188