• Өнөөдөр 2025-05-17

“Гэгээн Георгийн тууз” арга хэмжээ болно

2022-04-30,   365

Жил бүрийн тавдугаар сарын 9-ний Ялалтын баярыг тохиолдуулан Гэгээн Георгийн туузыг уламжлал ёсоор хүн бүрт тараадаг. Энэ нь ОХУ-ын, орос хүний эх оронч үзлийн гол бэлгэ тэмдэг юм. Хар, улбар шар өнгийн туузууд нь Аугаа Эх орны дайны ялалтын дурсгалын бэлгэ тэмдэг, дэлхийг, хүн төрөлхтнийг фашизмаас чөлөөлсөн ахмад дайчдад үзүүлж буй мөнхийн талархлын илэрхийлэл аж. “Гэгээн Георгийн тууз” дурсгалын арга хэмжээг анх 2005 онд Ялалтын 60 жилийн ойн баярын өмнө Москвагийн залуучуудын “Оюутны нийгэмлэг” олон нийтийн байгууллага, Риа Новости агентлагаас санаачилсан байдаг. Түүнээс хойш энэхүү аяныг дэлхийн 90 гаруй оронд явуулсан билээ. Энэ жил уг хүндэтгэлийн арга хэмжээг ОХУ-д өнгөрсөн лхагва гарагт эхлүүлжээ. Тэгвэл өнөөдөр 12:00 цагаас Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын эх нутаг нэгтнүүдийн байгууллагуудын Монгол Улс дахь зохицуулах Зөвлөл энэхүү арга хэмжээнд нэгдэх аж.

“Гэгээн Георгийн тууз” арга хэмжээ болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188