• Өнөөдөр 2025-05-17

Н.Түвшинбаярын шүүх хуралдаан тавдугаар сарын 12-нд болох тов гарлаа

2022-04-29,   404

   Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал тавдугаар сарын 12-н хүртэл хойшиллоо. Прокурорын байгууллагаас олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.
 
   Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хохирогч, шүүгдэгч талууд хаалттай явуулах санал гаргажээ. Энэ дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулж, ирэх сарын 12-нд шүүх хуралдааныг явуулах тов гарлаа.
 
   Ташрамд дурдахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр таалал төгссөн юм.

Н.Түвшинбаярын шүүх хуралдаан тавдугаар сарын 12-нд болох тов гарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188