Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2022 оны А/26 дугаар тушаалаар байгуулагдсан Агаарын навигацийн үйлчилгээний техник, технологийн зөвлөлийн нэгдүгээр хурал 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж “ИНЕГ-ын 2020 оны хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн алсын удирдлагатай хэт богино долгионы радио станцуудыг (RCAG) суурилуулах оновчтой байршлыг тогтоох”, “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын радио холбоонд нөөц холбооны радио давтамжийг нэвтрүүлэх” зэрэг асуудлуудыг хэлэлцсэн.
Энэхүү хурлын шийдвэрийн дагуу агаарын навигацийн үйлчилгээний агаар-газрын хоёр сувгийн JOTRON 7000 маркын станцуудыг суурилуулалж ашиглалтанд оруулах ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Тус хурлаар Монгол улсын агаарын зайд радио холбооны анх удаа давхар бүрхэлтийг үүсгэх техникийн нөхцлийг бүрдүүлэх, нислэгийн аюулгүй ажиллагааны түвшинг дээшлүүлэх зорилгыг хангах талаарх чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.
Техникийн өнөөгийн дотоод нөөц боломжийг ашиглаж тус сүлжээг бүрдүүлж байгаагаараа санхүүгийн үр ашгийг гаргаж байгаа бөгөөд ба бүсийн болон хөрш зэргэлдээ улсуудын нислэгийн хөдөлгөөний удирдлагад ашиглагддаг давтамжуудыг судалж тооцоолсон харилцан нөлөөллөөс ангид байх давтамжуудыг ашиглах эрхийг авах талаар Харилцаа, холбооны зохицуулах хороотой хамтран ажиллах байна.
| Монгол Улсын агаарын зайд радио холбооны давхар бүрхэлтийг үүсгэх шийдлийг хэлэлцэж шийдвэрлэв |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |