• Өнөөдөр 2025-05-17

Универсиадын футзалын төрөлд Олон улсын Улаанбаатар Их сургууль түрүүлжээ

2022-04-29,   230

     Монголын оюутны спортын V наадмын футзалын тэмцээнд энэ сарын 27-ны өдөр ШУТИС, МУИС, ХААИС, АШУҮИС, ХУИС, ОУУБИС зэрэг 15 баг хоёр өдрийн турш Монголын хөл бөмбөгийн холбооны футзалын ордонд өрсөлдөж аваргаа шалгаруулсан юм.
 
   Энэ тэмцээнд К.Болдбаатар дасгалжуулагчтай, Я.Алтансүх ахлагчтай Олон улсын Улаанбаатар Их сургууль ОУУБИС-ийн баг түрүүлж, хоёрдугаар байрт Б.Баярцэнгэл дасгалжуулагчтай, Т.Даваадорж ахлагчтай Рояаль ОУИС, гуравдугаар байрт Б.Баярсайхан дасгалжуулагчтай, П.Билэгжаргал ахлагчтай ИЗОУИС-ийн баг тамирчид тус тус шалгарчээ.
 
   Тэмцээний хаалтын үйл ажиллагаа Футзалын ордонд болж шагналт байрт шалгарсан тамирчдын шагналыг наадмын зохион байгуулах хорооны гишүүн, БШУЯ-ны дээд боловсролын газрын ахлах шинжээч Д.Баяр, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч О.Баатарзоригт, Наадмын зохион байгуулах хорооны гишүүн, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Г.Анударь нар гардуулан өгсөн юм.
 
 

Универсиадын футзалын төрөлд Олон улсын Улаанбаатар Их сургууль түрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188