• Өнөөдөр 2025-05-17

Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх шилдэг аргууд

2022-04-29,   413

Ажлын гүйцэтгэлийг бичиж, төлөвлөх:
       Хийх шаардлагатай бүх ажлаа тэмдэглэж, төлөвлөх таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх болно. Ингэснээр хийх ажлуудаа мартах шаардлагагүй болно. Хүн өөрийн хийж дуусгаагүй ажил даалгавраа дахин дахин өөртөө сануулж, толгойдоо хадгалах нь улам ядрааж, ажлын бүтээмжийг бууруулдаг гэсэн судалгаа байдаг.
Тиймээс амьдралаа илүү эмх цэгцтэй байлгаж, цаг хугацаа хэмнэх хамгийн шилдэг арга бол өөрийн гэсэн итгэж болох систем, төлөвлөгөөг гаргах гэж юм.
Үүнийг хийхийн тулд та ажлаасаа тарахдаа эсвэл орой унтахынхаа өмнө 10 минутыг маргааш хийх ажлынхаа талаар бодож, төлөвлөхөд зарцуулах хэрэгтэй. Ингэснээр та өглөө ажлаа хаанаас нь эхлүүлэх талаар шийдэх гэж цаг үрэх шаардлагагүй. Учир нь бүх зүйл тодорхой байх болно.
Хамгийн хэцүү гэж бодож байгаа ажлаа эхэлж хийх:
 
    Хүн бүрийн ажлын жагсаалтад зайлшгүй хийх шаардлагатай боловч хийхэд хэтэрхий их эсвэл, хэцүү учраас хийхгүй хойшлуулдаг зүйлс  байдаг. Тэгвэл ямар ч хүнд хэцүү ажил байсан дараа хийнэ гэж хойшлуулах хэрэггүй. Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол тэр зүйлээ хамгийн эхэнд хийх нв зөв юм. Учир нь өдрийн эхэнд хамгийн хэцүү ажлыг хийж гүйцэтгэсний дараа бүх өдрийн турш урам зоригоор дүүрэн байх болно.
     Хэдий тийм ч ихэнх хүмүүс хэцүүгээс нь биш харин амархан зүйлээс нь эхэлдэг. Өдрийг эхлүүлэхдээ мэдээж овоорсон их ажлыг гэнэт хийнэ гэдэг амаргүй зүйл. Тиймээс бүгдийг нь нэг дор хийхийн оронд тухайн ажлынхаа багахан хэсгээс хийж эхлүүлэхэд хангалттай. Заавал бүгдийг нь хийж дуусгах гэж хичээх шаардлагагүй.
Ингэснээр таны байнгын хойшлуулдаг хэцүү ажил тань дундрахын зэрэгцээ үргэлжлүүлэн хийхэд илүү урам зоригтой байх болно.
Анхаарал сарниулах зүйлсийг өөрөөсөө холдуулах:
           Мэдээж хэрэг бидний ажлын бүтээмжийг үгүй хийдэг зүйлс бол интернет, мэйл, гар утас. Хэдийгээр өнөө үед техник, технологи бидний амьдралыг улам амар хялбар болгож байгаа боловч үүний зэрэгцээ ажлаа хийж гүйцэтгэх, ажилдаа төвлөрөхөд ихээхэн бэрхшээлийг бий болгодог. Тэгвэл энэ асуудлыг шийдэх цорын ганц зүйл бол тэдгээр анхаарал сарниулах зүйлсийг өөрөөсөө холдуулж, ажилдаа төвлөрөх боломжтой орчин нөхцөлийг бий болгох юм.
Дасгал хөдөлгөөн хийх:
           Эрүүл мэнддээ анхаарах нэгэн энгийн арга бол өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийх юм. Дасгал хөдөлгөөн хийснээр хүний зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлт сайжирч илүү эрч хүчтэй байх боломжтой. Дасгал гэдэг нь эрүүл чийрэг, зөв галбиртай болох, түүнийгээ хадгалж байхын тулд тодорхой үйлдлийг зорилготой, төлөвлөгөөтэй , олон давталттай, эрэмбэ дараалалтай хийдэг хөдөлгөөний цэгцтэй жор юм. Дасгал хөдөлгөөн нь хүний бие махбодын илч зарцуулалтыг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлснээр биед хуримтлагдах хортой бодисоос чөлөөлөхөд ач холбогдолтой. Тухайлбал ажилдаа явах ба гэртээ харихдаа өдөр бур явган алхах, эсвэл зөөлөн шогшиж гүйх нь дасгал хөдөлгөөний нэг хэлбэр юм. Зарим хүмүүс чөлөөт цаггүй, бололцоо муутай, мэдлэггүй, дадал хэвшилгүй зэрэг шалтгааны улмаас дасгал хийдэггүй эсвэл дасгал хөдөлгөөн хийх сонирхолгүй байдаг. Энэхүү хандлага нь хүмүүсийг хөдөлгөөний хомстолд хүргэдэг байна.
 
 
 
 
 

Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх шилдэг аргууд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188