Монгол Улсын Ардын багш, Гавьяат жүжигчин, профессор Гарамын Долгосүрэнгийн нэрэмжит "Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан”-ыг Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Консерватори, Монголын урлагийн ажилтны холбооноос төв, орон нутгийн театр, чуулгын бүжигчдийн дунд зохион байгууллаа.
Г.Долгосүрэнгийн дэглэсэн дахин давтагдашгүй бүжгийн дэгийг сэргээн хадгалж, өвлүүлэн үлдээх, гоцлол бүжигчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагууд, орон нутгийн театр, чуулгуудын урын санг шинэ гоцлол бүтээлээр баяжуулах, монгол бүжигчдийн ур чадварыг дэлхийд сурталчлан таниулах, орчин цагийн бүжгийн урлагийн шинэчлэл, дэвшлийг тодруулан гаргах зорилготой энэхүү уралдаанд төв, орон нутгийн театр чуулгын 100 гаруй гоцлол бүжигчид оролцож хоёрдугаар шатанд 60 бүжигчин сүүлийн шатанд 32 бүжигчин шалгаран авьяас ур чадвараа сорьсон юм.
Уралдааны гранпри шагналыг ЦДБЭЧ-ын бүжигчин Х.Юүлэхорол, I байрт ҮУИТ-ын бүжигчин Г.Энхтэмүүжин, Улаанбаатар театрын бүжигчин Б.Норовбанзад, II байрт “Dance lab” бүжигчин Ё.Дамчаабадгар, ҮУИТ-ын бүжигчин Э.Номин, III байрыг ҮУИТ-ын бүжигчин Б.Эрдэнэбаяр, М.Мишээл, Тусгай байрт ҮУИТ-ын бүжигчин А.Түвшинбаяр, ЦДБЭЧ-ын бүжигчин А.Энхжаргал нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн тус уралдаанаар бүжгийн урлагийн дэг, найруулга, хөгжим, хувцасны шинэчлэл, залуу уран бүтээлчдийн ур чадварыг бүхий л талаас нь харах боломж бүрдсэн байсныг зохион байгуулагчид онцоллоо
| “Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан”-ы шилдгүүд тодорлоо |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |