"Багануур" ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун 3000 ам.долларын хахууль авч байгаад өчигдөр үйлдэл дээрээ баригдаж, баривчлагдсан. Улмаар түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.8 дугаар зүйлийн Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 22.10 дугаар зүйлийн Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар шалгаж байгаа аж.
Сануулахад, түүнийг "Багануур" ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт "Тавилан" гэх компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан ААН-ийнхэнтэй нийлж завшсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж эхэлсэн байдаг. "Тавилан" ХХК нь 2019 онд "Багануур" ХК-иас 6.2 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй, "Ус шүүрүүлэх станцыг нүүлгэж шинээр барих" тендерт 5.9 тэрбумаар гүйцэтгэх санал гаргаж, шалгарсан байдаг. "Тавилан" ХХК-ийн захирал Х.Цогнойжамцыг өөрсдийн барьсан "Алтаргана" хотхоны орон сууцаас Э.Номинчулуунд зах зээлийн үнэлгээ нь 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд өгсөн гэх үйлдэлд хамтатган шалгаж эхэлсэн.
ЭХНЭРЭЭ АЖИЛД АВСАН Э.НОМИНЧУЛУУН
“Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулуун эхнэрээ станцынхаа даргаар томилж байжээ. Тодруулбал, тус ХК-ийн захирал Э.Номинчулуун эхнэр Х.Цэцэгмаагаа “Багануур” ХК-ийн Худалдан авах хангамжийн хэлтэс, Шатахуун түгээх станцын даргаар томилсон байна. Мөн түүний эгч Э.Хишгээ нь Багануурын төлөөлөгчийн газар, санхүүгийн хэлтэст ажилладаг байна. “Багануур” ХК нь Монгол улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг төрийн өмчит компани учир уг томилгоонууд ашиг сонирхлын зөрчилтэй байгаа юм.
“Багануур” ХК сүүлийн хоёр жил шилэн данс хөтлөөгүй байна. Төрийн өмчит уул уурхайн компани шилэн данс хөтөлдөггүй гэдгийг зарим эх сурвалж шахааны худалдан авалттай холбож тайлбарлагдаг.
| 3000 АМ.ДОЛЛАРЫН ХАХУУЛИЙН ХЭРГЭЭР СААТУУЛАГДСАН Э.НОМИНЧУЛУУН ГЭЖ ХЭН БЭ |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |