Органик хүнс, хөдөө аж ахуй эрх зүйн орчныг сайжруулах нээлттэй хэлэлцүүлэг 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордонд боллоо. Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Т.Аубакир, Т.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуй байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа болон холбогдох салбарын төлөөлөл оролцлоо.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсад Органик хүнсний тухай хууль 2016 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр анх батлагдаж, 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснийг онцлоод тус хуулиар хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулсаар дөрвөн жил болсныг тодотгов.
Мөн тэрбээр, дэлхийн ихэнх улс орнуудын тогтвортой хөгжлийн төлөвлөлтөд органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл чухал байр суурь эзэлдэг бөгөөд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн арга технологи шинэчлэгдэж, хүнсийг органик байдлаар хэрэглэх хандлага улам нэмэгдэж байна. Улмаар органик бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувь жил ирэх тутам өссөөр байгаа тул хөдөө аж ахуйн бодлогоо органик үйлдвэрлэлийн зарчимд нийцүүлэн өөрчлөх, шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн.
Түүнчлэн Монгол Улс Органик хүнсний тухай тусгайлсан хуультай ч дэлхий дахины чиг хандлагад нийцүүлэн органик хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортын бүтээгдэхүүний хяналтыг сайжруулж, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх үүднээс холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, органик хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих шаардлагатай байгааг онцолж байлаа.
Дараа нь НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуй байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа үг хэлсэн. Тэрбээр, Монголын ард түмэн сүүлийн жилүүдэд органик бүтээгдэхүүний хэрэглээндээ анхаарч бусад улс оронтой туршлага солилцож, хууль эрх зүйн орчиндоо шинэчлэл хийж байгаад талархалтай байгаагаа илэрхийлсэн.
Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг “Монгол Улсын органик хүнс, хөдөө аж ахуй салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуй байгууллагын Монгол ногоо төслийн менежер Б.Алтанцэцэг “Ажлын хэсэг, төлөвлөсөн үйл ажиллагааны зохион байгуулалт ба хүлээгдэж буй үр дүн”-гийн талаар тус тус танилцуулга хийв.
| "Органик хүнс, хөдөө аж ахуй эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлэг боллоо |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |