• Өнөөдөр 2025-05-16

Монгол хэл, бичгийн шалгалтын суудлын хуваарь ирэх сарын 1-нд гарна

2022-04-27,   430

        Их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын 2022 оны онлайн бүртгэл энэ сарын 25-ны өдөр дууссан. Улсын хэмжээнд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг БШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр зарлана.
 
Засгийн газрын 37-р тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах шалгуулагч нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.
   
    Уг  шалгалтын босго оноо 400 байхаар тогтоогдсон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг 2022 оны тавдугаар сарын 07-ны өдөр зохион байгуулна. Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь тавдугаар сарын 01-ний өдөр гарна.
 
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Монгол хэл, бичгийн шалгалтын суудлын хуваарь ирэх сарын 1-нд гарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188