Нийт хүн амын 37,3 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байгаа нь Монгол Улс хүүхэд, залуучуудын орон гэдгийг илтгэж байна.
Хүн амын чухал бүлэг болох хүүхдийн эрхийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, гарц шийдлийг хэлэлцэх, хүүхдийн эрхийг хамгаалахад салбар бүрийн оролцоог хангасан урт, богино хугацааны төлөвлөгөөг холбогдох бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулж, хэлэлцүүлэх, хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 оны 5 дугаар сард зохион байгуулагдана.
Тус чуулганыг угтан өчигдөр Соёлын яам, Нийслэлийн соёл, урлагийн газраас “Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага” хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт өргөн нэвтрүүлгийн болон арилжааны телевиз, цахим мэдээллийн сайт, фм, радио, өдөр тутмын сонин зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдийг хамруулсан юм.
Хэлэлцүүлэгт “Соёлын салбар дахь хүүхдийн эрхийг хэрэгжилт” сэдвээр Соёлын яамны СБХЗГ-ын мэргэжилтэн Б.Алтанцэцэг, “Хэвлэл мэдээллийн орчин дахь хүүхэд хамгааллын эрх зүйн зохицуулалт” сэдвээр Монголын өмгөөлөгчдийн холбооны хүүхдийн эрхийн дагнасан өмгөөлөгч Р.Булгамаа, "Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага ба сэтгүүлч” сэдвээр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Ундраа, “Хэвлэл мэдээллийн цензургүй байдал хүүхдийн сэтгэл зүйд үзүүлж буй сөрөг нөлөө ба үр дагавар” сэдвээр Монголын сэтгэлзүй сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Жавзан нар илтгэл танилцуулгыг хийсэн юм. Үүний дараа “Хүүхэд, гэр бүлийн хамгаалалд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” судалгааны танилцуулгыг Хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих төвийн захирал Ц.Байгалмаа танилцуулж, төгсгөлд нь хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг нэгтгэж “Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн үндэсний” чуулганыг зохион байгуулах ажлын хэсэгт санал хүргүүлэхээр бэлтгэж байна.
| “Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага” хэлэлцүүлэг зохион байгууллаа |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |