Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 45, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймаг Мандалговь хотод өчигдөр эхэлсэн. Эхний өдөр эрэгтэй 3, эмэгтэй 4 жингийн барилдаанууд болсон бөгөөд -66 кг жинд Парисын их дуулгын аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, дэлхийд чансаагаар гуравт бичигддэг Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. Тэрээр хагас шигшээд 2018 оны Дюссельдорф их дуулгын хүрэл медальт Б.Эрхэмбаярт ялагдсан бөгөөд Б.Эрхэмбаяр алтан медаль хүртсэн. Харин бусад жинд түрүүлэх магадлал хамгийн өндөр байсан тамирчид түрүүллээ. Тодруулбал,
Эмэгтэй –48 кг
• Алт – Б.Баасанхүү /Хөвсгөл аймаг/
• Мөнгө – Г.Наранцэцэг /Алдар спорт хороо/
• Хүрэл – Б.Ойдовчимэд /Женко клуб/
• Хүрэл – Г.Бүрнээбаяр /Боржин клуб/
Эмэгтэй –52 кг
• Алт – Б.Хорлоодой /Хилчин спорт хороо/
• Мөнгө – А.Гал-Од /Алдар спорт хороо/
• Хүрэл – М.Нандин-Эрдэнэ /Шинэбадрах клуб/
• Хүрэл – П.Буянхишиг /Женко клуб/
Эмэгтэй –57 кг
• Алт – М.Ичинхорлоо /Женко клуб/
• Мөнгө – Л.Энхрийлэн /Сүлд спорт хороо/
• Хүрэл – Б.Алтанцэцэг /Женко клуб/
• Хүрэл – Ц.Хулан /Шинэ бадрах клуб/
Эмэгтэй –63 кг
• Алт – Б.Ганхайч /Алдар спорт хороо/
• Мөнгө – Б.Баасанжаргал /Хилчин спорт хороо/
• Хүрэл – Ц.Сүнжидмаа /Женко клуб/
• Хүрэл – С.Лхагвадулам /Аврагч спорт хороо/
Эрэгтэй –60 кг
• Алт – Б.Сүхбат /Женко клуб/
• Мөнгө – Э.Сумъяабазар /Женко клуб/
• Хүрэл – Э.Ариунболд /Алдар спорт хороо/
• Хүрэл – Б.Цогт-Очир /Хангарьд спорт хороо/
Эрэгтэй –66 кг
• Алт – Б.Эрхэмбаяр /Алдар спорт хороо/
• Мөнгө – Л.Өнөболд /Женко клуб/
• Хүрэл – Ё.Басхүү /Хилчин спорт хороо/
• Хүрэл – Ө.Бямбасүрэн /One team клуб/
Эрэгтэй –73 кг
• Алт – Ц.Цогтбаатар /Сүлд спорт хороо/
• Мөнгө – Л.Анхзаяа /Женко клуб/
• Хүрэл – Г.Одбаяр /Женко клуб/
• Хүрэл – О.Уранбаяр /Хэнтий аймаг/
Монголын жүдо бөхийн холбоо, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Дундговь аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохиож буй тэмцээн дөрөвдүгээр сарын 26, 27-д үргэлжилнэ.
Зургийн эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо
| Ё.Басхүү улсын аваргаас хүрэл медаль хүртлээ |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |