• Өнөөдөр 2025-05-16

Хөвсгөл аймгийн сурагчид ЭЕШ-ын сорилд хамрагджээ

2022-04-26,   255

    УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн санаачилгаар “Оюунлаг Хөвсгөлчүүд” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд бүрд тэгш боломж ЭЕШ-2022” сорилыг амжилттай зохион байгуулагджээ.

    Сорилд Хөвсгөл аймгийн 32 ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөж байгаа 1500 орчим суралцагч хамрагдсан байна. Эхний шатны шалгаруулалт 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон бол хоёрдугаар шатанд сургууль бүрээс шалгарсан 3-5 шилдэг сурагч буюу 112 хүүхэд шалгарч оролцжээ.

   Сорилд оролцогчид математик, физик, хими, биологи, монгол хэл, англи хэл, нийгэм судлал гэсэн судлагдахууны нэгдмэл агуулгыг гүйцэтгэсэн аж.
 
  Сорилын даалгаврыг шууд засалтын төхөөрөмжөөр засаж сурагчдад мэдээлсэн бөгөөд эхний зургаан байрт М.Энхбилэг, М.Эмүжин, Э.Тэмүүлэн, Б.Анужин, Б.Тэнгис, Б.Энхзул нар шалгарч сайдын нэрэмжит шагналын эзэд болжээ. Мөн сорилын хоёрдугаар шатанд шалгарсан шилдэг оролцогчдыг ч урамшуулсан гэж БШУЯ-аас мэдээллээ.

Хөвсгөл аймгийн сурагчид ЭЕШ-ын сорилд хамрагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188