• Өнөөдөр 2025-05-16

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2022-04-26,   503

  Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Тодруулбал, анх 2000 онд дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий ассамблейн хуралдаанаар дөрөвдүгээр сарын 26-ны өдрийг дэлхийн оюуны өмчийн өдөр хэмээн тунхаглан зарлажээ.
 
 Манай улс энэ өдөрт 2003 оноос эхлэн нэгджээ. Дэлхийн оюуны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь шинэ бүтээлийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загварууд бидний амьдралд хэр зэрэг нөлөөлдгийг, дэлхийн өнцөг булан бүрт байгаа зохион бүтээгч нарыг дэмжихэд оршдог байна.
 
Нийт шинийг санаачлагч, зохион бүтээгч, эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид болон ард түмэндээ "Оюуны өмчийг хамгаалах өдөр”-ийн баярын мэнд хүргэе.

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188